Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 11
・ 7
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2015.08.11/ хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн юм. Үдээс хойш Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болж, Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа.
Эх сурвалжийн мэдээллэснээр, Өршөөлийн хуульд хамрагдагсдаас 350 нь хүнд болон онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтнууд байх бөгөөд тэдэнтэй ижил ялтай хүмүүсийн ялыг хоёр жилээр нааш татаж буй юм байна. Ихэвчлэн хүнд ялтай эмэгтэйчүүд цөөн хэдэн эрэгтэй хүнд хамаарах хууль ажээ.
Хууль зүйн байнгын хороо маргааш өглөө /2015.08.12/ хуралдаж, Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна.
Эх сурвалж: www.Tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.