Ц.Мөнхбаяр, Л.Гансүх, Г.Дэнзэн нар өршөөгдөнө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 12 ・ 2

 

Өршөөлийн тухай хуулийг УИХ хаалттай хуралдаж баталсан нь олон хүний анхаарлыг эрхгүй татсан билээ.

Учир нь энэхүү хуулийг баталсанаар чухам ямар хэрэг үйлдсэн, нэр бүхий хүмүүсийн хэн хэн нь энэ хуульд хамрагдаж, өршөөгдөх гэх мэт олон асуулт хариултгүй олны дунд явж байсан билээ. 

Харин энэхүү хуулийн талаар өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгч, ард түмний дунд таавар хэвээр байсан асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр "Хуулийн хэлэлцүүлэг хаалттай горимоор явсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс тэнд яригдсан бүхий л мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан дэлгэх боломжгүй. Гэхдээ албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж байгаа хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулж байсан.

Тухайлбал Ц.Мөнхбаярын хэргийг зандалчлах хэрэг мөн эсэх, өршөөлд хамруулах боломжтой эсэх гэхчилэн асуудлаар УИХ-ын гишүүд маш их анхаарлаа хандуулсан. Урьд нь гарч байсан Өршөөлийн хуулиудыг гэмт хэргийг голчлон бөөнд нь хамруулдаг байсан бол энэ удаа зүйл заалт нэг бүрээр нь ярилцсан. Зандалчлах гэдэг зүйл заалт нь өршөөлд хамрагдах боломжгүй байсан ч анх удаа хийсэн галт зэвсгийн хэрэг нь өршөөлд багтаж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж байгаа. Мөн Л.Гансүх, Г.Дэнзэн нарын хэрэг ч зүйл заалтын хувьд өршөөлд хамрагдсан" гэв. Түүнчлэн нийт хоригдлын гуравны нэг орчим нь өршөөгдөх төлөвтэй байгаа гэдгийг ч дуулгасан.

 

www.new.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 13/

    Дэнзэнд зориулж гаргаж байгаа хууль юм бишүү, эмэгтэйчүүд хамрагдахгүй гэдэг нь арай л хэтэрч байна. Үнэндээ эмэгтэйчүүд муусайн эрчүүдээс болж л хэрэгтэн болж байгаа ш дээ. АН арчигдаж устах цаг нь болж...

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 13/

    yagad ted gej heden zuun ter bumaar ni idchihed orshoogdood bdag harin neg ajilchin ard tvmen bsan bol ta bvhen yah bsan be ta nar oorsdiinhoo hvmvvsig uuchildag huuli gargaj bn ard tvmeen ene yu bolj bn AH ogtsorbol taarna ta bvhend bid itgej bsan

    Хариулах