Т.Аюурсайхан дарга аа, ажлаа хийгээч ээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 13 ・ 1

“Дулмаа минь л бодогдоод байх юм” гэж “Тунгалаг тамир” кинонд гардаг даа. Түүнтэй адил сүүлийн үед О.Магнай л бодогдоод байх боллоо. Муу хэлэлтгүй хөөрхий минь сайн ажиллаж, ШӨХТГ гэж байдгийг мэдрүүлдэг байж. Харин Т.Аюурсайхан гэдэг нөхөр энэ байгууллагын даргаар очсоноос хойш нэг л нам жим болчихлоо. Тиймээс л О.Магнайг санагалзсан хэрэг. Тэр дундаа өчигдөр маш ихээр саналаа. Учир юу гэхээр улаанбуудай жаахан багахан ургаж магадгүй гэсэн сураг гарахтай зэрэгцээд шахуу талхны үнэ нэмэгдчихлээ. Хэдхэн хоногийн өмнө 1050 төгрөгөөр зарагдаж байсан “Атар” талхны үнэ нэмэгдээд, 1200 болчихлоо. 

 

Ямар тооцоо хийгээд 150 төгрөгөөр нэмээд байгаа юм, бүү мэд. Бодвол улаан буудай хомсдох сургаар гурилын үнэ багахан нэмэгдсэнтэй холбоотой юм байлгүй дээ.  Энэ бүхнийг ШӨХТГ харж л байгаа байлгүй дээ. Тэгсэн мөртлөө ажлаа хийж эхлэхгүй байгаад нь гайхаад байна. Улаанбуудай жаахан хомсдож магадгүй гэсэн яриа л гарч байгаа болохоос биш манай улс буудайгүй болчихоогүй байна. Тэгээд ч зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ жил манай улс 310 орчим мянган тонн улаанбуудай авчихаж магадгүй байгаа юм билээ.  Ер нь бол Монгол Улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 320-350 мянган тонн гэсэн тооцоо байдаг. 

Ингээд бодоод үзвэл гурилгүй, талхгүй болчих арай болоогүй байна. Нөгөө талаар улаанбуудай хомсодсон байлаа ч гэсэн намраас л асуудал “ургах” ёстой биз дээ. Гэтэл “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэгчээр буудай хомсдох сураг дуулдах төдийд л гурил, талхны үнэ нэмэгдээд явчих юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: