Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 13
・ 7
“Монголынхоо агаарыг нь амьсгалах гэж, хөрс шороог нь үнэрлэх гэж ирлээ. Газар шороонд хөрвөөж, усыг нь уухад хэдэн тонн эм ууснаас илүү” хэмээн эх орондоо ирээд хэд хоноод буцахдаа улс төрийн амьдрлыг бужигнуулаад явдаг ганц л хүн Монголд байна. Түүнийг ирэх сургаар саарал ордноор МАХН-ынхан эргэлдэж, хурал хуй зарлаад завгүй байдаг жишиг тогтлоо. Энэ удаа ч байдал давтагдав.
УИХ ээлжит бус чуулган зарлан Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэнээс хойш МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн шөнө дөл хүртэл хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсан. Намынх нь дарга уржигдар шөнө ирснээр засагт хамтрах асуудлаа нэг мөр шийдлээ. Энэ нь Монголын төр Н.Энхбаярын оролцоогүйгээр явахгүй нь гэх мессэжийг олон нийтэд өглөө. Мэдээж парламентад 11 суудалтай гуравдагч хүчин болж хууль батлалцаж буй намын дарга, Монгол Улсын төрийн удирдах дээд гурван албан тушаалыг хашиж асан туршлагатай улс төрчид нөлөө, зангараг бий гэж харах хүмүүс ч бас байна.
Нөгөөтэйгүүр гадаадад биеэ сувилуулж байгаад л Монголын улстөрийг удирдаад байна гэж дургүйцэх хүн олон. Үүнийгээ ч тэрээр нотлох шиг болсон. Тэрээр АН-тай Засгийн газарт нам нь хамтарч байгаа нь олонх болсон намын ачаанаас үүрэлцье гэж санасан хэрэг хэмээн ярьсан. Түүнчлэн “Миний тус байдаг юм бол хүүхдүүддээ ч тусалъя, Засгийн газрын тогтвортой байдал, ирээдүйгээ харж туслах гэж ирж байна даа” хэмээн зангарагтай хариулт өгсөн.
Үгэн дотор үг дайж хэлдэг тэрээр АН-ын төр барьж буй байдалд “хөх инээд “ нь хүрч, төр барих ухаан заахаар ирсэн бололтой. Үүнийгээ “Ямар нэгэн албан тушаал надад ерөөсөө хэрэггүй. Би албан тушаал хөөцөлдөж байсан бол аль хэдийнэ тэр чиглэлийн санаа бодлоо илэрхийлчихнэ. Харин хүнд хэцүү нөхцөлд орсон байгаа хэнд ч бай, жирийн хүн, Засгийн газар хамаагүй тусалъя л гэж бодож байна. Зөвлөж тусалъя, туршлагаасаа хуваалцая, дэмжье гэж боддог юм. Гэхдээ би хэн нэгнийг чадсангүй гэж хэлэхээсээ илүү яагаад чадахгүй байна, юундаа байна гэдэгт санаа бодлоо хуваалцахыг эрмэлзэнэ. Миний санал үнэтэй, жинтэй байх юм бол авч хэрэгжүүлэх байх гэж бодож байгаа” хэмээн хэлсэн үг нь Н.Энхбаярын дэглэсэн жүжгээр явах нь тодорхой болсныг илтгэх.
Засгийн газартай хамтрах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон. Эвслийн бүлгээс гарсан ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална. Тэд Төрийн ордонд хэдэн цаг хуралдсан. Хамтарсан ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэгтгэнэ гэж буй ч “Шударга ёс” эвсэл дөрвөн суудал авна гэдгээ урьдчилан илэрхийлсэн гэх. Энэ шаардлагаа ч АН-д тавина. Гэхдээ Өршөөлийн хуулийг “Шударга ёс” эвслээс баталж өгөхийг шаардсан бөгөөд үүнийхээ дараа засгийн асуудлыг ярина хэмээн “шантаажлаад” байсан. Хууль батлагдангуут тэд дөрвөн сайд, зургаан дэд сайдын суудлыг авна хэмээн АН-ыг барьц алдуулаад байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.