Ерөнхий сайд хэнд хөл алдав

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 13 ・ 8

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцжээ. Хачирхалтай нь энэ гэнэтийн ажиллагаа Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй яг давхцаж байгаад оршино. Тус нислэгээр МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эх орондоо газардсан. Ч.Сайханбилэг хотын мээрийг гар даллан үдэж хоцроод ардуур нь МАХН-ын дарга Н.Энхбаярт “Ах аа, намайг бодоорой” гэж хэлсэн бололтой. МАН-ын зургаан сайдын суудлын төлөөх тулаан АН дотор хүчтэй өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайдад заавар зөвлөгөө өгөх хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болж таарав. Угтаа өмнөх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хүзүү сэрээ холбож, “халуун хөнжил”-д хамт орсныг нь АН-ынхан эсэргүүцэж огцруулсан. Харин энэ удаа З.Энхболдын даалгавраар Ч.Сайханбилэг МАХН-ын даргыг тосож авсан нь гарцаагүй. Түүнд дангаараа ийм эрсдэлтэй шийдвэр гаргах зориг зүрх, “том толгой” байхгүйг ойрын өдрүүдэд өрнүүлсөн улс төрийн амьдралаас нь олж харсан. АН-ынхан сайдын суудлын төлөө “алалцаж” байх хойгуур тэдний мөнхийн хамтрагч “Шударга ёс” эвслийнхэн хүссэнээ хийж, гүйцээгээгүйгээ гүйцээж байна. “Шударга ёс” эвслийнхэн ямар ч байсан АН-ыхныг буланд шахаж байгаад Өршөөлийн хуулийг батлуулж дөнгөсөн. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын улс төрд эргэн ирж Шадар сайдын суудалд тухлах сураг чих дэлсэх болов. Шадар сайдын суудалд очдоггүй юм аа гэхэд түүний улс төрийн амьдрал идэвхжиж эхэлнэ. Ингэснээр АН-ынхан жинхэнэ утгаараа “Морь унасан толгойгүй хүн” болно. Учир нь АН дотор Н.Энхбаярын хэмээх томоос том “фракц” бий болчихлоо. Энэ фракцын дэргэд Н.Алтанхуягийн толгойлдог “Алтангадас”, З.Энхболдын даргалдаг “Шонхор”, “Женко”-гийн санхүүжүүлдэг МоАХ энэ тэр бол дэндүү жижигдэнэ.

Өнөөдөр АН дотор үүсээд байгаа цусгүй тулааныг Ерөнхий сайдын “том ах” л зохицуулж чадна. Зүй нь Ч.Сайханбилэг ирэх сонгууль хүртэл тэсч үлдэхийн тулд Н.Энхбаярын хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, хийсэн бүхнийг дэмжинэ гэсэн үг. Үүний цаана З.Энхболд, Н.Энхбаяр хоёрын маш том тохироо байгааг ч үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас ардчиллын “том ах”, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаардаж эхэлнэ. Одоогоор түүний талд баатар анд Э.Бат-Үүл нь л байна. Гэхдээ энэ хоёр нэг их газар авахгүй л болов уу. З.Энхболд УИХ, АН-ыг толгойлж байгаа цагт энэ хоёрын үгийг сонсож, өмнөөс нь дуугарах хүн хэр барагтай гарахгүй. Энэ нь өнөөгийн АН дотор З.Энхболдын эрин үе эхэлчихээд байхад тэгж ирүүдэйгээ баллах “тэнэг” олдохгүй л гэсэн санаа. Дээрээс нь Ц.Элбэгдоржийн улс төрийн карьер ердөө хоёрхон жилийн настай байдаг. Тийм болохоор Ерөнхийлөгч маань Н.Энхбаяр ирсэн сургаар “бэмбэгнэж” суугаа нь гарцаагүй. Түүнд энэ айдсаа үргээх ганц л зам бий. Өршөөлийн хуульд хориг тавих. Гэхдээ энэ нь Ц.Элбэгдоржийн хувьд маш их эрсдэлтэй үйлдэл. Өршөөлийн хуульд хориг тавиад УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихгүй бол яах вэ. Тэгвэл түүний нэр хүнд шороотой хутгалдана. Хуулиараа бол ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгч хориг тавих учиртай. Үүнээс үзэх юм бол баасан гаригт багтаж хоригоо тавихгүй бол Н.Энхбаяр Монголын улс төрд эргэн ирж одоогийн Ерөнхийлөгчийг жинхэнэ утгаар нь бажигдуулна. Ядаж байхад намынх нь нөхөд хөл алдаж гүйгээд, намынхаа даргын даалгавраар Ерөнхий сайд нь тосч аваад байдаг. Н.Энхбаяр өнөөдрийн байдлаар лав л Ц.Элбэгдоржоос том гэдгээ АН дотор харуулчих шиг боллоо. Одоо АН-ын сайдын суудалд суух хүсэлтэй нөхдүүд МАХН-ын даргад хадаг барин “мөргөнө”. Түүний АН доторхи фракц дэндүү том учраас тэр шүү дээ.

“Намаа удирдаж, зөв голдиролд нь оруулж чадахгүй байгаа хүмүүс яаж улс эх орноо удирдаж чадах юм бэ?” гэсэн асуултыг ард түмэн АН-аас асууж байна. Ингэж асуух нь ч зүйн хэрэг. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш тэд нэг л хүний үгээр явсан. Тэр хүн нь мэдээж МАХН-ын дарга, АН доторхи хамгийн том “фракц”-ын толгойлогч Н.Энхбаяр. Одоогоор түүний хашиж байгаа албан тушаал маш тодорхой. МАХН-ын дарга ба АН-ын даргын зөвлөх. Түүний эх орондоо ирээд хамгийн түрүүнд хэлсэн үг нь хүртэл энэхүү албан тушаалыг нь батлах мэт. Тэрбээр “Хүнд хэцүү байдалд орчихсон Засгийн газарт тусалж, өөрийн туршлагаасаа хуваалцаж, дэмжье л гэж ирлээ” хэмээсэн. Энэ үгийн далд санаа нь “Та нар миний хэлснийг хийнэ шүү” гэсэн утга. Өнөөдрийн АН-ын баримталж буй бодлого, явуулж буй улс төр бол цэвэр Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн тоглолт юм. АН-ынхан дотор олигтойхон шиг улс төр хийгээд, удирдаад явчих хүн байхгүй учраас Н.Энхбаярыг урьж, залан авчирч намын даргын “зөвлөх”-өөр тодруулж байгаа нь нэг талаас харамсалтай, нөгөө талаас гутамшигтай. АН, МАХН хийгээд З.Энхболд, Н.Энхбаяр нарын эхлүүлсэн “олон ангит” онц сонирхолтой улс төрийн киноны төгсгөл ямар байх бол гэхээс үнэхээр их сонирхол татаж байна. Парламентийн засаглалтай болсноос хойшхи 25 жилийн хугацаанд АН үргэлж л Н.Энхбаярын “халаас”-анд байж ирсэн. Үүнийг эсэргүүцсэн ардчиллын “том ах” Ц.Элбэгдорж түүний “халаас”-наас гарах гээд хүчрээгүй. Ер нь Н.Энхбаяр гэдэг хувь улстөрч АН-ын гол судсыг атгачихсан бололтой. Анх 1996 оны сонгуульд АН-ынхан анх удаа олонхи болж, ойр ойрхон засгаа унагахад гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. Тухайн үеэс л АН Н.Энхбаярын “халаас” руу гулсаж орсон хэрэг. Өнөөдрийн улс төрийн бодит байдлыг харах юм бол МАХН-ын дэргэд АН гэдэг жижигхэн фракц бий болчихсон юм шиг эмгэнэлтэй дүр зураг харагдана. Энэхүү жижигхээн фракцыг тоглоомын тойрог дунд байлгах гол дүр нь Н.Энхбаяр. Харин тоглоомын тойргоос гадуур үлдэж байгаа нь “орон доогуураа шургаж нуугдсан” эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ямар ч байсан одоогийн Ерөнхийлөгчөөс огцорсон Ерөнхийлөгч нь том харагдаж байгааг нуух юун.

С.НЭМЭХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 18/

    өө хөөрхий хэрэгтэнгүүдээр энэ улс удирдуулах гэж

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 16/

    МАН-ы далд явуулга бн

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 14/

    ELBEG JINHEN UURUU HOSHGIROOD GIINAAD NUHEND OROH BOLMOI K K

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 14/

    С.Нэмэх гэдэг жинхэнэ нэрээ нуусан хөлсний амьтан юу эрээчээ вэ? Энэ асуудал чинь улс орны хувь заяатай холбоотой асуудал байтал хэдхэн бор юмны төлөө Монгол жирийн иргэдийн сэтгэл санааг худал үнэн зүйл бичиж төөрөгдүүлэх ямар хэрэг байна гэж асуумаар байна.Өнөөдөр муу сайн ч гэсэн тусгаар тогтносо

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 14/

    Unen bna

    Хариулах
  • хахаххаа / 2015 08 сар 14/

    хахаха мэдрэл муутай новш

    1
    Хариулах
  • N.Enhbayar ta nart tyslana!!! / 2015 08 сар 13/

    Enhbayaraas byy aizgaa!terbeer zeber Mongol setgelgeegeer Mongol ylsad tyslana!harin tyslyylsanii daraa ta nar haychihaj bolohgyi ee!Mongoliin tergyyn zeregiin ylas terch ni haragdaj baigaa baih!yiliin yrtyyd yregdej zamdaa naidbargyin dansand arhiblagdaj yldene!!!!

    1
    Хариулах
  • зочин / 2015 08 сар 13/

    могойг гурав хуваавч гүрвэлийн дайтай гэж үнэн үг юм даа энхбаяраа гэж

    Хариулах