О.Баасанхүү гишүүний "Банталт"

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 13 ・ 2

О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгаад “эвгүй үг” хэлсэндээ “бантав” бололтой нүүр нь мэнчийгээд, нүд нь улаагаад ирэв. Тэрбээр Өршөөлийн хуулийн тухай ярьж байгаад “авлига” гэдэг үгийг амнаасаа санамсаргүй унагаж эвгүй байдалд оржээ. Түүний хайрт “удирдагч”, МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн хуульд хамрагдаж, авлигын хэрэг нь цагаадаж байгаа болохоор ийн “бантсан” байх. Зүгээр ч үгүй тэрбээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй твиттерээр “хэрэлдээд” авчээ. Х.Тэмүүжин гишүүн “Авлигачдыг өршөөхийн тулд бас та хэд чадах бүхнээ хийлээ дээ” хэмээхэд О.Баасанхүү гишүүн “Х.Тэмүүжин дэндүү сайн жүжигчин хүн юм. Ямар санал гаргаад хэн өөртөө чинь уулзаад, дараа нь юу болсон билээ. Давааны араас тархидав гэж” хэмээн хариу барьжээ. Х.Тэмүүжин гишүүн ч мөчөөгөө өгсөнгүй “О.Баасанхүү чам шиг нүүрээ ширлэчихсэн худал хуурмагийн тулам байгаа биш. Үнэн юм үнэнээрээ байх нь зүгээр” гэсэн аж. Энэхүү маргаанаас харахад О.Тэмүүжин гишүүний “Авлигачдыг өршөөхийн тулд бас та хэд чадах бүхнээ хийлээ дээ” гэсэн үг О.Баасанхүү гишүүний зүрхэнд “шар ус хуруулсан” бололтой. Ямар сайндаа л тэрбээр “авлига” хэмээх үгийг санамсаргүй хэлсэндээ тун чиг балмагдаж, сэтгүүлчдийн өмнө улаан нүүрээ улалзуулж зогсох вэ дээ, хөөрхий минь.

Г.Өнөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: