Гурван “Э”-гийн гурван өөр үг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 16 ・ 3

Л.НОМИН

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсэн ч энэ долоо хоногт гишүүд дахин цуглахаар боллоо. Энэ сарын 3-нд зарлан хуралдуулсан ээлжит бус чуулганаар таван асуудал хэлэлцэхээр товлосон. Гэхдээ Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойш тавин, Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталсан. Үүний зэрэгцээ Засгийн газрын зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг ч хэлэлцэн шийдээд авав. 



Гэсэн хэдий ч ээлжит бус чуулганаар шийдэх ёстой асуудал үлдээд байгаа. 
Товчхондоо, МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдан ял сонсч хоригдож байснаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбож тайлбарладаг. Гэтэл АН Н.Энхбаярын МАХН-ын бүрдүүлдэг гишүүдийн “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Энэ хамтрал ч гэсэн цааш үргэлжлэхээр хэлэлцээ хийж, АН-ын дарга З.Энхболдтой уулзаж, ярилцсаар. “Шударга ёс” эвслийн гурван жил улиг болтол нэхдэг Өршөөлийн хуулийг МАН-ыг засгаас гаргасны дараа баталчихлаа. Хууль батлагдсаны дараахан Солонгосоос Н.Энхбаяр ирснээр улс төр улам хөдөлгөөнд ороод эхэлчихлээ.

Харин тэд ямар бодолтой, байр суурьтай байгаа вэ.
УИХ-ын дарга З.Энхболд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг  баримталсан болно. Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ч тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй. Мөн энэхүү хуульд зааснаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар тусгасан болно. Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн, ирэх долоо хоногт орж ирэх тул энэ хоригийг хэлэлцэх шаардлага гарч байгааг тэмдэглэе” гэж ээлжит бус чуулганы хаалтын үеэр хэлэв. 

Ерөнхийлөгч Өршөөлийн хууль батлагдсаны дараа авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөж болохгүй гэж байр сууриа илэрхийлж байсан. Чуулганы хаалт болсон өнгөрсөн баасан гарагт Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хуралд оролцохдоо дахин үүнийг хөндөж хэлсэн юм. 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Тэр авлигач цагаадах юм бол Монголын төр өдрөөс эхэлж харлана. Үнэхээр тэр гуя дагуулж, хүзүү тээж явуулаад байгааг нь авч үлдэе гэж байгаа юм. 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтнийг, 100 авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хүн, 100 хууль бусаар хөрөнгөжсөн этгээд, олон мянган хүнийг залилсан этгээд, мөнгө угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж байгаа юм. Түүнээс биш хийсэн гэмээ ухаарч байгаа, анх удаа шоронд орсон эхчүүд, эмэгтэйчүүд, өндөр настан, насанд хүрээгүй хүүхэд, дарвиж доргиод алдчихсан хүмүүсийг би өршөөхийн төлөө байгаа. Ингэж авлигачдын гар хөл болсон хуйвалдаанаар Өршөөлийн хууль гаргана гэж яриагүй. Тийм хуулийн төсөл оруулж ирсэн ч батлахгүй гэж зарчмаа тогтож байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар санал оруулаад ирэхэд, Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж “Би орно, чи гарна” гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад “Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич” гэж байгаад өөртөө тааруулж хууль хийж байна. Засгийн газар авлигын хэргийг өршөөхгүй гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Саяын хуулиар өршөөнө гэж дарж байна. Өршөөхгүй гэдэг нь Засгийн газрын бодлого. Би “Өршөөлийн хууль гэдэг төрийн бодлого байх ёстой” гэдгийг хэлсэн. Тийм шударга бус, тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэсэн юм. 

Энэ үеэр Төрийн тэргүүн МАХН-ын дарга Н.Энхбаярт хаягласан үг ч хэлээд авсан. Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголдоо ирдэг болжээ. “Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Тэр хамсаатан болгоод, гаргаад зугтаалгасан дүүгээ авч ирээд салхилуул. Дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа. Тэр зугтаж яваа хүмүүстэйгээ Монголд хамтдаа салхил л даа. Заавал хүний нутгаар салхигүй газраар явж зовж яах юм. Монголдоо ирээд сайхан салхил. Тэр гадна дотноос дамжуулж, тэр авлигын сүлжээ гар хөл бологсдоо санхүүжүүлдэг тэр мөнгөө ил тод аваад ир. Үүнийг л шаардаж байгаа юм” гэж хэлсэн.

Өнгөрсөн лхагва гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд ирээд маргааш нь Төрийн ордонд “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд оролцсон. Энэ үеэр сэтгүүлчдэд “Агаар салхинд гарч, монголчуудтайгаа уулзаж, монгол хэлээр ярьж биеэ тэнхрүүлье гэж бодож байгаа” гэж ярьсан. Өршөөлийн хуулийн талаар Н.Энхбаяр “Хууль яаж гарсныг мэдэхгүй мөртлөө ингэнэ, тэгнэ гэж хэлж чадахгүй. Мэдээж би өөрийгөө гэм буруугүй, хийсэн буруу зүйл байхгүй гэж үзэж байгаа учраас шаардлагатай гэвэл хуулийн дагуу шалгаад тогтоох байх. Улс төрийн даалгавраар зориуд ийм зүйл хийсэн бол эсэргүүцсэн хэвээр байгаа. 

Хэлмэгдүүлэлтийг Монголд дахин гаргаж болохгүй. Хэлмэгдүүлэлтийг тэвчихгүй, дэмжихгүй” гэсэн. Тэрээр АН-ын дарга З.Энхболдтой уулзаж, сайд нар нөхөн томилох асуудалд санал хуваалцсан гэдэг мэдээлэл ч бий. Гэхдээ хоёр намын хамтарсан ажлын хэсэг гаргаж, түүнийг нь Н.Энхбаяр ахлахаар болсон ч ээлжит бус чуулганы хаалтаас өмнө тэд зөвшилцөлд хүрч чадаагүй аж. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 17/

    elbegee huu mini boli l doo 2017 ond chi uhne shdee

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 17/

    эбий яагаад тэр каплаг суллаад явуулчихаад юу ч ярихгүй байсан мөртлөө энхбаяр гэхээр л чичрээд байдаг юм бол???? сонин шүү!!! уг нь ерөнхийлөгч хүн чинь эв нэгдэлийн билэгдэл гэдэг сэн.тэгсэн шал өөр юм яриад байдаг

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 16/

    Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч харин саяхан Ерөнхийлөгчийн зангараг гаргаад Авлигын эсрэг сайхан үг хэлсэн шүү
    нөгөө 2 Э бол арай биш ээ

    Хариулах