"Miss Mongolia 2015" наадмын бүртгэл эхэллээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 16 ・ 1

"Miss Mongolia 2015" бүртгэл эхэллээ

   Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Хацар гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөн ихтэй зохион байгуулагддаг “Miss Mongolia” тэмцээн энэ жил 12 дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

  Энэхүү тэмцээн нь Монгол орны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготойгоос гадна залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд тэмцээний гол зорилго оршдог билээ. 

   "Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломж нээгддэг билээ. Тэгвэл энэ удаагийн "Мисс Монголиа-2015" тэмцээний бүртгэл эхэлсэн байна.

   Бүртгэл 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Өөртөө итгэлтэй 18-25 насны 165 см -ээс дээш өндөртэй, гадаад хэлний зохих мэдлэгтэй, урлагийн авъяастай бүсгүйчүүдийг урьж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: