АН-ын эхлүүлсэн жүжгийг Н.Энхбаяр дэглэж, МАН төгсгөнө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 17 ・ 2

 

АН-ынхан баруун бүсийн чуулга уулзалтаа хийх далимдаа Засгийн газарт хамтрах урилгыг хүлээн авсныхаа дараа өөрийн хувилбараа танилцуулсан Н.Энхбаярын саналыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагт ээлжит бус чуулганыг хааж, улмаар энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж буй. Түүнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт зэрэг албаныхан дагалдан яваа юм.

 

АН Н.Энхбаярын тавьсан “урхинд” өөрсдөө орсон учир түүний тавьсан саналд ямар хариу өгөх талаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавих хоригийг болиулсны дараа Засгийн газарт хамтрах эсэх талаар ярилцана хэмээсэн гэх яриа саарал ордонд гарчээ.

Гэсэн ч Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд өчигдөр үдээс хойш хориг тавихаа хуулийн зөвлөхөөрөө дамжуулан мэдэгдсэнТодруулбал, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх байх” гэсэн юм. Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл энэ явдал үнэхээр хортой үр дагавартай, аюултай гэж тэрээр үзэж байна.

 

Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирол буй ч үндсэндээ замхрах аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргийг хамруулахгүй байх ёстой гэж үзжээ.

 

Увс нуурын хөвөөнөө хуралдаж буй АН-ын удирдлагууд лхагва гарагийн өглөө нийслэлд ирэх аж. Энэ хүртэл Төрийн ордон эл хуль, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдсанаас өөрөөр хурал хуй болохгүй нь бололтой. УИХ-ын дарга Увс руу хүлгийн жолоо залахаас өмнө Ерөнхий сайдтай МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан саналыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй гэдгийг зарим эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр дөрвөн сайд, гурван дэд сайдын суудал авахаа нэгэнт илэрхийлээд байсан ч өдгөө Хууль зүйн яамыг авах талаар яригдсан гэх мэдээлэл байгаа юм.

 

Н.Энхбаярын гаргасан хувилбарыг АН дэмжихгүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүхэлдээ огцрох эрсдэл бий. Тодруулбал, УИХ-ын 19 гишүүн огцруулах гарын үсэг зуран тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд УИХ-аар хэлэлцэнэ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн кабинетаас шившигтэйгээр “хөөгдсөн” МАН огцруулах бичигт гарын үсэг зурах нь хэнд ч ойлгомжтой. Тэдний загатнасан газар нь маажсан үйлдэл болно. Үүн дээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн 10 гишүүн, Дубайд очиж Оюутолгойн гэрээг үзэглэснийх нь төлөө Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой гэж үзэж буй УИХ дахь бие даагчдын зөвлөл дэмжих нь гарцаагүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Bataa!!!! / 2015 08 сар 18/

    Enhbayar bol Mongoliin tolgoi ylas torch ter eneegiin byalzyyhai naraar ygeen zaalgahgyigeer tord siidej ajillah hychtei hyn,yugaan bodoj ylas tor hiine ternii hereg?ta nariin eneegiin Dambii jaagiin ynen dyr erenhiilegch sanaatai alia salbadai chini ogt eer hyn bol Enhbayar men!tiimees teneger gaza

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 17/

    Энхбаяр ахаа МОНГОЛ УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ бодооч ээ. Танаас гадна 2.9... сая хүн монгол улсад ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Та тэдний тухай огт бодохгүй зөвхөн өөрийгөө бодоод байна даа. Танд энэ улс орныг хичнээн сайхан байлгах бүх боломж байсан, одоо юу хийх гээд байгаа юм бэ? Бүр устгаж аваад гад

    Хариулах