Ажлаа сэглэж, 270 тэрбумыг “Шамшигдуулсан” ч өршөөгдөнө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 18
 
527-14399480543
-ТЭДЭНД ИЙМ БОЛОМЖИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН А.ГАНСҮХ, ЭЗХ-ИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КИМ ЖАНГ ЖИН, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЛГОЖЭЭ-
 
УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж хоёр ч Өршөөлийн хууль баталсан нь араасаа маш их шүүмжлэлийг дагуулж байгаа.
 
Энэ нь нэгдүгээрт, Эрүүгийн өршөөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулж, төрд шургалах боломжийг дахин олгож байгаатай холбоотой.
 
Харин нөгөөх нь Эдийн засгийн өршөөлийн хууль. Хэдийгээр төр татварын дарамтад орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдээ нэг удаа өршөөх нь буруу зүйл биш ч үүний цаана өнөөх л олигархиудын томоохон бизнес, компани хамрагдах боломжтойгоос гадна эрх мэдэл, албан тушаал хашиж байхдаа бусдад улсын хөрөнгөөс завших боломж олгоод зогсохгүй өөрсдөө ч гар бие оролцсон байж магадгүй байгаа учраас олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.
 
Харин бид энэ удаад яг ингэж улсад их хэмжээний хохирол учруулсан нэгэн компанийн хуудуутай үйлдлийг дэлгэж байна. Хамгийн харамсалтай нь хэдийнэ хууль батлагдсан. Улсын хөрөнгийг “буруу гар”-аар зувчуулсан ч өнөө мөдгүй өршөөгдөх гэж байгаад оршиж байгаа юм.
 
-Баримт дэлгэхэд ийм.
 
-Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 онд Зам тээврийн сайдаар А.Гансүх ажиллаж байх үед бондын хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр 200 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 400 тэрбумын хөрөнгө оруулалттай “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн байдаг. Энэ бол 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр байж.
 
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шороо, гүүр хоолойн барилгын ажлыг гүйцэтгэхээр Солонгосын “Самсунг” корпораци тендерт шалгарч, санхүүжилтээ авснаар ажил эхэлсэн гэж бидэнд итгүүлсэн. Гэвч бодит байдлаар бол “ Эс Си Ти И Си Эм” гэгч Монголд бүртгэлтэй
компани Ерөнхий Гүйцэтгэгчээр сонгогдсон байна.
 
Монголын түүхэнд тохиолдож байгаа хамгийн том бүтээн байгуулалтанд ердөө 100 мянган ам.долларын дүрмийн сантай Монголд бүртгэлтэй эл компаниас өөр гүйцэтгэгч олдоогүй нь нэн хачирхалтай. Гэвч дээрх компани яаж ийгээд шалгарч чадсан байдаг. Албаныхны ярьдгаар ном журмаараа шалгарсан гэх. Гэсэн ч өнөө хуудуутай компаний маань санхүүжилтээ авсан ч шууд ажлаа эхлүүлээгүй байна. Учир нь тэд мөнгө цохих мэргэн санаа олсон бололтой.
 
Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголын 13 компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байх юм. Өөрөөр хэлбэл, “ Эс Си Ти И Си Эм” компани нь Монголын төрийн даалгавартай ажил авсан ч өөрсдөө биш Монголын хэдэн компаниар ажлаа гүйцэтгүүлснээр аахилахыг нь би аахилъя, ажиллахыг нь чи ажилла гээд орхиж. Хамгийн хачирхалтай нь тэд авсан ажлаа зүгээр ч нэг Монголын талын хэдэн компанид өгсөнгүй ээ, тэднийг бага үнээр ажиллуулж, Монголын төрөөс их хэмжээний мөнгө идэх мэргэн санаагаа биелүүлж эхэлсэн байна.
 
Тодруулбал, нийт 11.2 сая куб.метр газар шорооны ажил буюу 261 км төмөр замын далан барих ажлыг туслан гүйцэтгэгч компаниудад үнэлж өгөхдөө ажлын хөлсийг нэг метр даланг дөрвөн ам.доллараар үнэлсэн байна. Гэтэл угтаа “Эс Си Ти И Си Эм” компани холбогдох яамдтай гэрээ байгуулахдаа нэг метр даланг өсөн ам.доллараар үнэлж авсан байдаг.
 
Өөрөөр хэлбэл, тэд Монголын талын туслан гүйцэтгэгчдийн ажлыг анх авсан үнэлгээнээсээ бараг тавин хувиар бага үнэлж, өөрсдөө зүгээр сууж байгаад дундаас нь таван ам.доллар зүгээр шахуу олж байжээ. “Эс Си Ти И Си Эм” компани нь Монгол Улсын Засгийн газраас дээрх ажлыг 200 сая ам.долларт багтаан хийнэ гэж авсан ч Монголын 13 компанид далангийн ажил 119 тэрбум төгрөгөөр босох учиртай. Үүний дээр магадлашгүй ажлын зардалд 8,6 тэрбумыг өгөх тохироо хийв.
 
Эцсийн дүндээ далан барих ажил 128 тэрбум төгрөгөөр дуусах учиртай гээд ажиллуулсан байна. Гэтэл өнөөг хүртэл энэ ажил таг чиг болчихоод байгаа юм. Тодруулбал, анх 400 тэрбумын санхүүжилт авсан “Эс Си Ти И Си Эм” компани энэ мөнгөнийхөө талаас илүү хувийг хувьдаа завшсан ч өнөөдөр ажлын гүйцэтгэл нь дутуу, өнгөрсөн оны есдүгээр сард “Санхүүжилтгүй” гэх шалтгаанаар төмөр замын далан барих ажлыг зогссон байх юм.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх