Хоригийг хүлээж авахгүй бол 150 тэрбум төгрөгийн хэрэг замхарна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 19 ・ 12

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуулийн хэсэгчилсэн заалтад хориг тавиад байгаа. Түүний хоригтой холбоотой хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

 

Н.НОМТОЙБАЯР: /УИХ-ын гишүүн/ ХОРИГИЙГ ДЭМЖИНЭ

-Та Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг дэмжих үү?

-Дэмжинэ.

Г.БАЯРСАЙХАН: /УИХ-ын гишүүн/ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИНЭ

-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавилаа. Та ямар байр суурьтай хүлээж авч байгаа вэ?

-Төрийн өндөр албан тушаалтан гэдэг тангараг өргөсөн хүн байдаг. Авлига авч, албан тушаалаа хэтрүүлэн ашиглана гэдэг нэг ёсондоо тангаргаасаа няцаж, эх орноосоо урваж байна гэсэн үг. Хуульд эх орноосоо урвах явдал өршөөгдөхөөргүй байгаа. Үүнтэй ижил авлига авч, албан тушаалаа хэтрүүлж ашиглахад төр цээрлэл үзүүлэх ёстой гэж би үзэж байгаа. Хууль ард түмэнд зөөлөн, албан тушаалтнуудад хатуу байх ёстой гэж энгийн иргэд үздэг. Өнөөдөр шоронд байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь амьдралдаа алдаж оносон, залуучууд байгаа гэдэг нь үнэн. Тэдэнд төр нэг удаа өршөөж чаддаг гэдгээ харуулах нь зөв. Харин төрийн өндөр албан тушаалтан, авлигын асуудалд хатуу байх ёстой. Ерөнхийлөгч авлигатай тэмцэнэ гэж ард түмнийхээ итгэлийг авсан. Түүний авлигатай тэмцэх тэмцэл ширүүн эсэргүүцэл дунд байна гэж харж байгаа. Монгол Улсын авлигын индекс буурсан үзүүлэлттэй яваа. Хэрэв бид Өршөөлийн хуулиар авлигачдынхаа толгойг нь илээд гаргачихвал дэлхий нийтийн шившиг болно. Бид алсыг харах ёстой. Авлигачдад өршөөд үзүүлбэл төрийн хууль үйлчилдэггүй болно. Их хурал болгон өршөөлийн хууль гаргадаг болно. Төрийн албан тушаалтны авлигыг өөгшүүлээд байвал улс оршин тогтнох асуудал үүснэ. Газар шороо томоохон ордуудыг авлигачид худалдаад дуусч байна. Тиймээс тэдний толгойг илж болохгүй. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээж авна гэсэн бодолтой байгаа. -Хоригийг хүлээж авах магадлал муу байх шиг байна. -Яаж хүлээж авах талаар төсөөлөл алга. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг АН, МАН-д ч авлигачид байгаа. Өршөөлийн хуульд хамрагдах хүмүүсийн 70 гаруй хувь нь МАН-ынхан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр хоригийн асуудал дээр МАН-ынхныг харъя гэж бодож байна. Энэ хуулиар Засгийн газрыг барьцаалж байгааг ч харж байна. Цаг агаар хүндэрч, өвөл хатуу болно гэж байхад уг нь засгаа хурдан бүрдүүлж ажлаа хиймээр байгаа юм.

 

З.БАЯНСЭЛЭНГЭ: /УИХ-ын гишүүн/ Н.ЭНХБАЯР ӨРШӨӨЛД ХАМРАГДАХ БИШ, ЦАГААДАХ ЁСТОЙ

 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөлд хамрагдаж сайд болно гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

 

-Н.Энхбаярыг өршөөлд хамруулах биш, цагаатгах ёстой. Түүнд эрүүгийн биш иргэний хэрэг үүсгэн шалгах ёстой. Өршөөлийн хуульд Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой ямар ч заалт байхгүй. Харин алдсан, эндсэн олон аавын хүүхдэд нэг удаа боломж олгох, дахин алдаж эндүүлэхгүй байхад зориулсан.

 

-Ерөнхийлөгчийн хоригийг та эсэргүүцэж байгаа юм байна. Гэхдээ хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

 

-Хоригийг хүлээгээд авчихвал нийгэмд хүлээлт үүсгэсэн, ял эдэлж байгаа хүмүүс болон тэдний ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд таагүй байдал үүсэх байх. Нэг хүн хэрэг хийж, ял шийтгэл авлаа гэхэд тухайн хүн ганцаараа яллагддаггүй. Гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нар нь хамт хохирч явдаг. Үүнээс гадна хэлмэгдэж ял шийтгэл хүлээсэн хүн мэр сэр байдаг юм билээ. Тэгэхээр төр өөрөө алдаагаа засах боломж нь Өршөөлийн хууль. Төрийн алдааг засуулахгүй гэж Ерөнхийлөгч үзэхгүй байх. Гэхдээ хориг тавих нь түүний бүрэн эрх. Хоригийг хүлээж авах уу үгүй юү гэдэг нь УИХ-ын асуудал.

 

Ч.ӨНӨРБАЯР: /Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх/ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 40 ОРЧИМ ХЭРЭГ ЗАМХРАХ БОЛОМЖ БҮРДСЭН

 

-Ерөнхийлөгч яг ямар заалт дээр хориг тавьсан бэ?

-Өршөөлийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт наймдугаар сарын 14-ний орой УИХ-аас ирүүлсэн. Ерөнхийлөгч хориг тавихаа өчигдөр /уржигдар/ илэрхийлж, УИХ-ын Тамгын газар албан ёсоор хүргүүллээ. Ингэхдээ хуулийн 4.1 дэхь хэсэг, долдугаар зүйлд хэсэгчлэн байдлаар хориг тавьсан. Хуулийн 9.1-д өршөөлд хамруулахгүй нөхцөл байдлыг заасан байна лээ. Гэхдээ үүнд Монголд бараг гардаггүй агаарын хөлөг авч зугтах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт Монголд тэр бүр гардаггүй хэргийг өршөөлд хамруулахгүй гэж заасан байгаа. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан залилангийн хэрэг зэрэг хохирол ихтэй, голлон үйлддэг хэргийг хамааруулахаар заасан. Залилангийн гэхэд 116 хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд шалгуулж байгаа. Эдгээр нь 5559 хохирогчтой, 93 тэрбум төгрөгийн хохирлын асуудал хөндөгдөж байгаа юм. Мөн бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх зүйл ангиар олон хэрэг шалгаж байна. Зөвхөн энэ зүйл ангиар 55 иргэнийг шалгаж байгаа бөгөөд тэд 18 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Шалгаж дуусаагүй, мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээ, хохирогчдын тоо өсч мэдэхээр энэ бүх хэргийг өршөөлд хамруулахаар заасан байгаа. Үүн дээр авлига, албан тушаалын 40 гаруй хэрэг замхрахаар байна. Үүнд одоогоор 32 тэрбум төгрөгийн асуудал шалгаж байна. Эдгээрийг нийлүүлээд тооцохоор нийт 150 орчим тэрбум төгрөгийн хохирлын асуудал орхигдох болох нь. Иргэний журмаар шийднэ гэж хөшиг татаж, хуурах замаар заасан ч иргэний журмаар хэзээ ч хохирол барагдуулдаггүй гэдгийг хүмүүс мэднэ. Нэгэнт Эрүүгийн хэргээр өршөөлд хамрагдсан хүн хохирлыг төлөхгүй учраас иргэн болоод улсад тодорхой хэмжээний хохирол болоод үлдэх нөхцөл байдал үүссэн. Тиймээс албан тушаалаа ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Дарга / 2015 08 сар 20/

    Баригдаж илэрсэн нь хулгайч, авилгалч болохоос бүгдээрээ хулгай хийж авилгал хээл хахууль авдаг биз дээ

    Хариулах
  • Үнэн үг илгээгч / 2015 08 сар 20/

    Албан тушаал хашдаг том, жижиг бүх дарга нар төсвийн хөрөнгөнөөс идэж завшдаг шүүдээ, дээр ярьж байгаа бүх нөхдүүд идэж уусан шүүдээ нээх мундаг авилгалч нар гээд яриад л байх юм өөрсдийгөө л яриад байна шүүдээ ер нь ардчилал эхлээд авилгал бий болсон, соц нийгмийн үед баян ядуу гэж байхгүй албан ту

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 20/

    тийм байсан юм бол анхнаасаа батлахгүй байх нь яасын

    Хариулах
  • 25 jil harlaa / 2015 08 сар 20/

    URshuuguud, daraan ATG-g tatan buulgachih nerteigeer ni. Yandaa ene uls oron. 25 jil ta naryn am ajil 2 zurj irlee. Niigmiin shaarnuud mongolyn uls turchid !

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 20/

    баянсэлэнгэ тэнэг

    Хариулах
  • Nobsiin Erenhiilegch nertei mal!!!!! / 2015 08 сар 20/

    Jinhene abilgagchidaan olj ilryyleegyi baij yun syrtei yum be?Erenhiilegch nertei mal chini!!!!zasagaar chinbi dyyren abilgagchid bna?Yah be?Elbegdorj oo!zarim ni chamtai ham heregtei ch bna?Yah be?....arai chi eeree medeegyi yabaa yum bis dee?...

    Хариулах
  • Nobsiin Erenhiilegch nertei mal!!!!! / 2015 08 сар 20/

    Jinhene abilgagchidaan olj ilryyleegyi baij yun syrtei yum be?Erenhiilegch nertei mal chini!!!!zasagaar chinbi dyyren abilgagchid bna?Yah be?Elbegdorj oo!zarim ni chamtai ham heregtei ch bna?Yah be?....arai chi eeree medeegyi yabaa yum bis dee?...

    Хариулах
  • Nobsiin Erenhiilegch nertei mal!!!!! / 2015 08 сар 20/

    Jinhene abilgagchidaan olj ilryyleegyi baij yun syrtei yum be?Erenhiilegch nertei mal chini!!!!zasagaar chinbi dyyren abilgagchid bna?Yah be?Elbegdorj oo!zarim ni chamtai ham heregtei ch bna?Yah be?....arai chi eeree medeegyi yabaa yum bis dee?...

    Хариулах
  • Бат / 2015 08 сар 19/

    улс төрийн хулгайчид ш дээ авлигачид чинь битгий өршөө

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 19/

    Авлигачдыг бүгдийг илчил арай арай

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 19/

    Авлигачдыг АТГ-ынхан дуудахаар ирэхгүй байгаа гэсэн тэгээд цаадуул чинь өршөөлийн хууль батлаж замхруулах гэж байган

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 19/

    тийм ш дээ яав ч өршөөж болохгүй

    Хариулах