Юу болоод өнгөрөвөө буюу Засгийн газрын “ирээдүй”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 20
 

ebee-actorЗасгийн газарт 6 сайдыг шинээр томилох асуудал нэг хэсэгтээ гацаанд оров.  МАН-ын 6 сайдыг Засгаас хөөгөөд  “Шударга ёс” эвсэлтэй  ойлголцоод  засгаа байгуулаад хамтраад цааш явчихна гэж бодсон АН, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  тохиролцоонд Ерөнхийлөгч “саад” болов.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индэр дээрээс маш чангаар “авлигачыг суллуулахгүй” гэж өндөр дуугаар “хашгирлаа”. Тэрээр үүнийгээ хэд хоногын дараа ёсчлон Өршөөлийн хуульд бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьлаа. Ингэснээр АН, МАХН-ын 6 сайдын томилох  тохироо гацлаа.

Үнэндээ Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дахин улс төрд орж “тоглох” болсонд учиргүй ихээр бухимдав, бас уурлав. Үүнийг түүний прокуроруудад хандаж хэлсэн  70 минутын  лекцний  50 минут нь нэрийг нь нэгч дурьдаагүй авлигачийг суллах ёсгүй гэсэн үгнээс ойлгож болно. Хэрэв зээ шударга ёсны тухай, авлигын тухай ярих гэж байгаа АН-д, МАН-д, төрд одоо байгаа авлигачдын тухай  ярих  ёстой. Харин тэр энэ тухай ярьсангүй, бүх “сумаа” Н.Энхбаяр руу чиглүүлсэн.

Үүнд нь Н.Энхбаяр дургүйцэн, Ерөнхий сайдтай анх тохиролцсон 2 сайдын суудлынхаа тоог нэмэх, цаашлаад Хууль зүйн сайдыг “Шударга ёс” эвсэлд өг гэсэн хатуу шаардлагыг “шантааж” болгон эсрэгцүүлэн  тавьсан. Үүнийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хийсэн тайлбар   нотлоно.

Магадгүй  АН-ын зүгээс  Шударга ёс эвсэлд өгөх сайдын суудлынхаа тоог нэмэхгүй бол, мөн Өршөөлийн хуулийн хоригийг  АН-ын бүлэг УИХ-аар хүлээж авах юм бол   Н.Энхбаяр Засагт  орохгүй гэсэн биз.

Ингээд АН-д,  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүнд асуудал тулгарсан. Засгаа авч үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр Өршөөлийн хуулийг хэвээр үлдээгээд цааш явах, нөгөө бол Өршөөлийн хуулийг хүлээж аваад АН-ын 6 сайдаа томилуулж чадахгүй улмаар  огцорох.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх