Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь зөв эсэх талаар санал асуулга явуулна

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 23 ・ 14

Сүхбаатарын талбайг “Чингисийнх” болгож өөрчлөх шийдвэрийг 2013 оны долдугаар сард НИТХ гаргаж байлаа. Хэдийгээр тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эрх баригчид хүч түрэмгийлэн энэ шийдвэрээ баталгаажуулж байв. Тэгвэл их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төв талбайн нэрийг “Чингисийнх” хэмээн тодотгосон нь зөв үү, буруу юү гэдгийг албан тушаалтнуудаас биш ард түмнээсээ асуухаар болжээ. Тодруулбал, ирэх даваа, мягмар гаригийн 11.00-17.00 цагийн хооронд талбайн нэрийг өөрчилсөн талаар иргэдийн үзэл бодлыг сонсч, гарын үсэг цуглуулах юм байна. Талбайн нэрийг зориудаар өөрчилсөн нь их жанжин Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүдгэрүүлэх гэсэн зорилготой гэж дүгнэх хүн цөөнгүй байгаа юм. Иргэдийнхээ саналыг хотын дарга өчүүхэн төдий ч хайхарч үзэхгүй байгаа учраас их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төр засагт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн бололтой. Жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавъяаг Монголчууд бид мартах учиргүй.  1921 оны үндэсний  ардчилсан хувьсгалын үр дүнд ардын хэмжээт цаазат Засгийн газар байгуулагдсан түүхтэй. Тиймээс улстөрчдийн ухвар мөчид шийдвэрийг ус балгасан мэт чимээгүй хараад суух нь зүйд нийцэхгүй болов уу. Их жанжин бага балчир наснаасаа бичиг номд шамдан идэр насандаа   Хүрээ, хиагтын их замын өртөөнд улаач хийж байгаад 1912-1919 онд цэргийн албанд мордож, эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалан амьдралын  төлөө эрэлхэг гавъяа байгуулсан нь түүхийн хуудаснаа тодхон үлджээ. Түүний эрэлхэг зориг, гавъяаг үнэлж, Богд хааны зарлигаар 1912 онд тавдугаар зэргийн цагаан  шилэн жинс,  тогосын отго, 1915 онд дөрөвдүгээр зэрэг, 1917 онд  Баргын нутагт хятадын цэрэгтэй амжилттай байлдсан гавъяаг алдаршуулж,  гутгаар зэрэг, 1919 онд хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан лам, ардыг хөхиүлэн шагнахдаа Д.Сүхбаатарт  дэд зэрэг,  1921 онд  бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарт гурван нүдэт тогосын отго, зоригт баатар цолоор шагнаж байжээ. “Хэрвээ  өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайвал ирээдүй үе чинь чамруу их буугаар буудна” гэж үг байдаг. Зарим улстөрчид Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавъяаг баллуурдахаар оролдож байгаа нь өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайж буйгаас өөрцгүй билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 26/

    МАН - ынхан дэмжиж байгаа хүн хэн ч байсан ЧИНГИС ээс том байлгүй яахав дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 26/

    сүхбаатар их ээдрээтэй намтартай хүн шүү. Түүхчид үнэний бичиж чадахгүй хулчгарууд.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 25/

    tuuh tuuheeree bh yctoi

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 25/

    Түүх түүхээрээ л байх ёстой

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 25/

    хүрээнд орж ирэн цэргийн цуваа зогсоход хөшөө байгаа газар Д.Сүхбаатарын морь шээж байсан гэж тэр үед байсан партизанууд ярьсан дээр үндэслэж талбай хөшөөг нь босгосон гэж түүхэнд байдаг ш дэ Чингис хаан энэ тайлбай хөшөөтэй ямарч хамаагүй байхад нэрийг нь өөрчлөх ямар шаардлагатай юм бэ? Түүх түүхэ

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 25/

    Чингис хаан Монголчуудын бахархалт хүн яах арггүй мөн. энэ их хүнийхээ нэрийг юм болгон дээр тавих нь зөв үү. Арай дэндэж байна ш дэ. Одоо Чингмс нэртэй ОО - ийн цас, бэлгэвч гаргах нь л үлдээд байна. Түүх түүхээрээ байх ёстой. Талбайн хөшөө байгаа газарт 1921 онд ардын журамт цэрэг Хүрээнд орж ирээ

    Хариулах
  • zochin / 2015 08 сар 25/

    suhbaatarin talbai nereer baisan deere

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 24/

    neg heseg hoshoo evdeed baisan uulni hosho dursgal heniihni hamaagui tuuh oguuldeg gej boddog yum geetel nuraagaad oorchlood soliodl baih yumda

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 24/

    baigaabyumiin baigaagarni bailgahad ed naraas yu unah geed bga yum boldo baahan eriin oorchilj bgaad neg medhen shuushin gaagin talbai nertei boloh vii yamar negen yum oorchiloh hereg bnuu

    Хариулах
  • erdee / 2015 08 сар 24/

    ene buriaduudaa gejjj.zuvuu zuv

    Хариулах
  • sukh / 2015 08 сар 24/

    salga baatar sukh baatar 2.n temshel tuuhendhen .n uldehuu.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 24/

    Сүх жанжины нэр төрийг хамгаалж үлдэдээхийг зөвхөн үр хүүхэд нь төдийгүй эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн ариун үүрэг мөн.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 24/

    Чингис хааныг хойч үеийн эх орончдыг доромжлох үгүйсгэх зэвсэг болгон ашиглахыг хэзээч зөвшөөрч болохгүй. Баатар цолыг ард түмнээсээ бас Богд хаанаасаа , дараад нь Ардын намын нөхдөөсөө давхар давхар хүртсэн манай үндэсний баатар. Сүх жанжины нэр төрийг хамгаалж үлдэдээхийг зөвхөн үр хүүхэд нь төдий

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 24/

    Чингис хааныг хойч үеийн эх орончдыг доромжлох үгүйсгэх зэвсэг болгон ашиглахыг хэзээч зөвшөөрч болохгүй. Богд хааны үеэс эхлэн Монгол орны тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө харийн эзлэн түрэмгийлэгчидтэй халуун амь бүлээн цусаа үл хайрлан зэвсэг барин тэмцэж, бүхийл амьдрал амь насаа эх орон ард т

    Хариулах