Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 23
ӨНӨӨДӨР ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон арван компаниуд өглөөний 09:00 цагт зарлагдсан онлайнаар бүртгүүлэх их сунгаанд хүч үзлээ.
Гэвч Ашигт малтмалын газрын https://login.mram.gov.mn/index.php сайт гацаж сунгаанд бэлдэн хүлээж байсан олон компаниудад асар том хохирол учруулжээ. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийг амжиж бүртгүүлсэн эхний 120 компани, аж ахуйн нэгжүүд авах ёстой байсан юм.
Гэтэл анхнаасаа нэвтрэх боломжгүй, алдаа зааж байсан атал, гэнэт 120 компани бүртгэгдчихсэн байсан нь оролцогчдийг бухимдуулж байна.
Оролцогч зарим компаниудын хэлж байгаагаар эхний 120 компаныг орж дуусах хүртэл нэвтрэх эрхийг хязгаарлаж байгаад анхнаасаа бэлдсэн компаниудаа оруулсан гэх хардлага байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.