Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 23
・ 10
Сайд нарыг тодруулах асуудал үндсэндээ жигдэрч байгаа бололтой. "Шударга ёс" эвслээс хэдэнтээ ээлжилсэн нэрс Х.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар дээр тогтож байна.
Ээлжит бус чуулган зарлагдаад ерөнхий сайд зургаан сайдынхаа нэрийг өргөн барьтал дахин хэд солигдохыг мэдэхгүй хэвлэлийнхэн, албан бус эх сурвалжууд бүгд л дээрх гурван нэрсийг дурдахыг бодоход нэг их өөрчлөгдөөд байхгүй бололтой.
ИЗНН болон бие даагчдад АН-ын зүгээс дэд сайдуудын суудлыг амлаад байгаа гэнэ. Гэхдээ сайд нарыг тодруулах асуудалтай амин холбоотой болчихоод байгаа Өршөөлийн хуулинд хэн нь яаж хандахаас шалтгаалаад сайд, дэд сайдын суудал ч бас нэмэлт тохироо шаардаж байгаа аж.
Тухайлбал долоо хоногийн өмнө Өршөөлийн хуулийг дэмжихгүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж ИЗНН-аас мэдэгдэл хийсэн.
Тиймээс энэ байр суурин дээрээ хэвээр байвал дэд сайдын суудал ч горьдох хэрэггүй хэмээн АН-ын талаас шаардлага тавьж байгааг хэвлэлүүд бичиж байна.
Сүүлийн үеийн мэдээллээр бие даагчид болон МАН-ын бүлгийнхнээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн талаар их бичих боллоо. Хэрвээ энэ үнэн бол Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болоход нэг их саад гарахгүй бололтой. Тиймээс энэ асуудлын яг ар дээр нь хэлэлцэнэ хэмээн нээнтэглэж буй МАХН-ынхан АН-тай хийх тохироогоо дахин өөрчилж ч магадгүй юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.