Жүжигчин М.Наранмөнх “Emerald men” продакшныг байгуулжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 20

Ахмад уран бүтээлчдийн төлөөлөл болсон МУГЖ Б.Магсаржав гуайг уншигчид андахгүй ээ. Түүний хүү Наранмөнх нь мөн л жүжигчин мэргэжлийг сонгосон. Тэрбээр багадаа онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг байсан гэдэг. Харин том болж мэдээ орох тусмаа аавынхаа тоглосон кино, жүжгийг үзэн урлагт дурлах болжээ. Ингээд аавыгаа дагаж жүжигчин болохоор шийдэж дунд сургуулийн зургаадугаар ангид байхдаа үндэсний телевизийн "цоглог" студийн Саранхүү багшид шавь орсон аж. Улмаар СУИС-д элсэн орж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн.

Анх дуучин Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглон уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Дараагаар нь МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн танил болсон билээ. Үүнээс хойш "Ми-15", "Ахан дүүс", "Тэнгэрийн хүү", "Миний ах атаман" зэрэг кинонд тоглосон. Мөн нэлээд олон реклам, клипэнд тоглож байсан.

Тэгвэл өсч яваа ирээдүйтэй жүжигчин залуу найзуудтайгаа хамтран “Emerald men” продакшныг байгуулжээ. Тус продакшнд жүжигчин Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн залуус харьяалагдах бөгөөд бүгдээрээ мэргэжлийн жүжигчид гэнэ. 

“Emerald men” продакшн нь тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дуулгалаа.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх