Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 24
・ 4
Улс төрийн бужигнаанаас ард иргэд бүүр залхаж дээ. Арга ч үгүй биз дээ нэг асуудлаа цэгцэлж амжаагүй байж нөгөө асуудлыг ярьдаг хойно доо. Тухайлбал, МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг ээлжит бус чуулган зарлаж яаралтай томилоно гэж ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл таг чиг байна. Учир нь УИХ дахь намын бүлгүүд хоорондоо тохиролцож чадахгүй байгаа хэрэг. Үүний гол буруутан нь мэдээж хэрэг АН гэж үзэх хүмүүс олон бий. УИХ дахь намуудын дунд “Би ч сайд болно, тэр ч болохгүй” хэмээн хоорондоо зодолдох нь холгүй уралцаж байгаа сураг дуулдана билээ.
Өчигдөр гэнэтхэн УИХ-ын ээлжит бус чуулган зарлахгүй сураг дуулдсан. Яагаад гэвэл зургаан сайдын нэрсийг ирэх 10 дугаар сарын намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр болсон гэнэ шүү. Сураг, ажиг тавиад байхнээ намрын ажил, ургац хураалт, хадлан тэжээл бэлдэх ажил их байхад зургаан сайдын асуудлыг давхар ярьмааргүй байна гэсэн шүү. Нэг асуудлаа нөгөөдхөөр жаахан намжаах гэсэн санаа юм бол вуу даа. Намрын ажил гэсэн нэрэн доор хэдэн нөхдүүд зургаан сайдын асуудлаар хоорондоо тохиролцох гэж ядна шүү дээ. Юун намрын ажил вэ. Дараа нь ямар шалтиг гаргах гэж байна даа. Бушуухан тохиролцоод өгөөч. Үнэн дээ та нарын хэн нь ч гарсан ялгаа байхгүй. 2016 оны сонгууль ч эхэллээ.
Энэ тухай Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр: “УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар МАН-ын 6 сайдыг чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд наймдугаар сарын 7-нд салбарын яамдад үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамж гаргасан. Ингээд 6 сайдыг Засгийн газрын гишүүд орлон ажиллаж байгаа. Дараагийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гэвч улс төрийн намуудтай харилцан ойлголцох, цаг үеийн нөхцөл байдлын улмаас уг асуудлыг намрын ээлжит чуулганыг хүртэл хойшлууллаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.