МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзлаа

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 08 сар 24 ・ 1

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Лондон хотын зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзлаа. Английн бизнес, улс төрийн зүтгэлсэн Сэр Пол Жаджийг Монголд хүрэлцэн ирсэнд нь таатай байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илэрхийлж, халуун дотно яриа өрнүүлсэн юм. Ноён Сэр Пол Жадж 2007 оноос хойш Лондон хотын орон нутгийн зөвлөлийн гишүүн, уран зургийг дэмжих эзэн хааны нийгэмлэгийн судлаачаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн Кембриж, Вестминстерийн их сургуулийн доктор, Киприйн олон улсын удирдлагын дээд сургууль, Москвагийн Синергийн хүрээлэнгийн хүндэт профессор ажээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: