Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 02
Ялзрал доройтолд орж намынхаа дотоод хүчийг сонгуулийн өмнө улам сулруулж, сульдуулж буйгаа АН-ын удирдлагууд ойлгох сөхөө алга. Шатрын ухаан, нүүдлээр бол хоёр гуравхан нүүдэл харахгүй бусад нам эвсэлд мадлуулах богино зайны улс төр хийж, сайдын сэнтийг мөнгө гэж харж, ирэх сонгуулиар булшлуулах нүхээ өөрсдийн гараар ухаж сууна. Үүн дээр нь Н.Энхбаяр гэдэг хүн тоглолт хийн ард түмний сэтгэлийг “базах” сонирхол тээж байх.
Үүнийг намын олон мянган гишүүд дэмжигчид нь таатайгаар хүлээн авч, түүнээс ихийг хүлээж байсан ч “бухын доодохыг харсан үнэг турж үхнэ” гэгч болов. Наймдугаар сарын 3-нд зарласан ээлжит бус чуулганаар Засгийн газарт ажиллаж байсан МАН-аас томилогдсон сайдуудыг чөлөөлж орных нь хүмүүсийг томилох гэж сар гаруйн хугацаанд дутуу нойртой зүдэрч явна, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн.
Ээлжит бус чуулганы хугацаанд сайдуудынхаа нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхийг хууль тогтоох байгууллагын дарга “үүрэгдсэн” ч хэнийг сайд болгох вэ гэдэг дээрээ тохирч чадалгүй, бичиг цаас шидэлцсээр шийдэлд хүрч чадаагүй. УИХ дарга орон гарсан сайдуудын нэрийг дахин ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ гэсэн ч
Тэгвэл Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар Ерөнхий сайд сайдуудынхаа нэрийг УИХ-д есдүгээр сарын 7-ны дотор өргөн мэдүүлэх ёстой гэж УИХ-ын дарга үзэж байгаа юм.
Гэхдээ АН-д “Шонхор”, “Алтан гадас”, МҮДН, МоАХ, ҮШН гээд фракц, жигүүр олон. Үүнээс ҮЗХ-д хамгийн олон хүн байдаг нь “Шонхор”. Товчхондоо, АН-ын даргын тэргүүлдэг фракц гээд хэлчихэж болно. “Алтан гадас” фракцад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав гээд намдаа нөлөөтэй гишүүд багтах. МҮДН фракцад Р.Амаржаргал, Н.Батбаяр гээд АН-ын хуучцуул байдаг бол МоАХ фракц мэдээж УИХ-ын гишүүн Х.Баттулгын тойрон хүрээлэгч нарынх. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Д.Ганбат сүүлд Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг гэх гишүүд багтах болсон. Уг нь Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нар З.Энхболдын хүн гэгддэг байсан юм. Тэд МоАХ фракцад багтсаныг Хүнс хөдөө аж ахуйн сайд болсноор, мөн Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн сайдад зүтгүүлээд байгаагаас төвөггүй мэдэж болно.
“Алтангадас” фракцаас Сангийн сайдад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг нэр дэвшүүлнэ гэх яриа гарсан ч намын нь нөлөө бүхийн гишүүд “Үе үеийн Засгийн газарт “Алтан гадас” фракц өндөр албан тушаал хашиж байсан. Тиймээс энэ удаа тус фракцад сайдын суудал өгөхгүй” гэж ярилцсан гэх яриа ч гарсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.