Осолдсон автомашинуудын цуваа явна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 21

Осолдсон автомашинуудын цуваа явна

10 секундын өмнө | 0 сэтгэгдэл

Өнөөдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" тохиож байна. Эл өдрөөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цаг хүртэл арга хэмжээ  зохион байгуулагдах юм.

Мөн энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсаж Драгон төв дээр очиж байрлах ажээ.

Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харуулна. Драгон төв дээр төвөөс осолд орж эвдэрсэн автомашинуудыг ачсан ачигч автомашины цуваа Энхтайваны өргөн чөлөөгөөр Бага тойруу хүртэл олон нийтэд зам тээврийн осол хэргийн хор уршигийг харуулан явах юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх