Н.Алтанхуяг Л.Гансүхийг цээжээрээ хамгаалахын учир

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 03 ・ 2
Н.Алтанхуяг Л.Гансүхийг цээжээрээ хамгаалахын учир
Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг шалгаж байгаа билээ. Дээрх хэргийн явц нэлээд удааширч шүүхэд шилжсэн. Шүүх хурал хоёр ч удаа товлогдсон ч хойшлоод байгаа юм. Анхны шүүх хуралд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэрчээр дуудах тухай санал гарсан. Тэгвэл энэ долоо хоногт товлогдсон шүүх хуралд шүүгдэгчээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцсон. 

Харин шүүх хуралд оролцох эсэх талаар хүлээлт үүсгээд байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралдаанд оролцсон юм. Гэвч, шүүх хурлын явцад зайлшгүй байж мэдүүлэг өгөх ёстой гэгдэж байсан “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар ирээгүйгээс шүүх хурал энэ сарын 10-ныг хүртэл дахин хойшилсон юм. Улмаар шүүгдэгч нарыг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд дараагийн хурлыг Шүүхий шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд явуулахаар болсон юм. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Шударга ёс гэж байдаг бол / 2015 09 сар 04/

    Монголд шударга ёс байгаа бол 2 зүйл шийдэгдэх ёстой. 1-рт, Энэ Гансүх өөрөө мэдэхгүй байж болно. Гэхдээ түүний идсэн мөнгө ард түмэнд тусаа өгөх ёстой олон сургууль, ясли, эмнэлгийн мөнгөнөөс хулгайлсанд гол байгаа юм. Товчдоо, Гансүх заавал ялаа эдлэх ёстой. 2-рт, Гансүх нэгэнт хувааж идсэн мөнгөн

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 03/

    отгонбаяр очоогvй нь сайн багануурын уурхайг их хохироосон учраас очиж хэрэггvй

    Хариулах