Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 03
・ 2
Ерөнхийлөгч Өршөөлд үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Хоригийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч түр хойшлуулаад байгаа юм. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хориг хэрэгжих боломжгүй болох юм. Тодруулбал, 76 гишүүнээс 26 нь хоригийг хүлээн авах кноп дарснаар Ерөнхийлөгчийн хориг хэрэгжих боломж бүрдэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн нийт гишүүдийн тоо 26 юм.
Тиймээс энэ асуудалд тус намын дарга М.Энхболд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-МАН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу?
-МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэх шийдвэр гаргасан. Уг нь сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хууль гаргана. Аль нэг УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой” гэж ярьсан. Гэвч энэ байр сууринаасаа буцсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж батлагдсан. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон байна. Бид энэ асуудалд эсрэг байр суурьтай байсан. Тиймээс Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэгийн үеэр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэх байр сууриа илэрхийлсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.