Буриад: Хийн хоолойг нутгаараа дамжуулахаар хамтдаа лоббидъё гэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 04 ・ 2

ОХУ-аас Хятад руу тавих “Талын зам” нэртэй хийн хоолойг өөрсдийн нутгаараа дамжуулахын тулд хамтдаа лоббидъё гэж ОХУ-ын Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын монголын талд санал тавьсан байна. 
Ийм саналыг өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчлахад нь Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бас тавьж байсан юм. 
“Өөрийн улсаа хийн хэрэглээтэй болгох талаар Монгол Улсын ерөнхийлөгч асуудлыг нухацтай тавьж байгаа. Буриад ч бас үүнийг сонирхож байна. Тэгэхээр “Талын зам” төсөл энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус болно” гэж Наговицын Монголын нийслэл Улаанбтаар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн байна. 
“Хэрэв бид хамтраад, хүчээ нэгтгэн энэ сэдвийг хөндөж ярьж чадвал энэ асуудлыг шийдэж магадгүй юм” гэж Буриадын тэргүүн тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ хийн хоолойг монголоор дамжуулах сонирхол буриадын талд бас өөр бий. Энэ талаар газар зүйн ухааны доктор Арнольд Тулохонов “Монгол эрчим хүчээр дутагдаж байгаа нь үнэн. Иймдээ ч тэд Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн усан цахилгаан станц барих гээд байгаа юм. Ингэвэл Байгаль нуур мөхөхөд хүрнэ. Тэгэхээр хийн хоолойг монголын нутгаар дамжуулбал тэд Шүрэнгийн усан цахилгаан станц барих асуудлаа эргэн харж мэдэх юм” гэсэн байна. 

Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Дэмжигч / 2015 09 сар 06/

    Манай улсаар хийн хоолой явна гэдэг нь энгийн иргэд бидний хувьд маш том олз юм. Хийн хэрэглээг ихэсгэснээр бидний цахилгаан, бензин гэх зэрэг хэрэглээний үнэ буурах болно.
    Их дэмжиж байна, хамгийн гол нь хэрэглээтэй холбоотой аюулгүй байдлын стандарт болон журмуудыг маш сайн болосвруулж батлах

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 05/

    Маш зөв санал байна. 100% дэмжичгээе. Тавьж байгаа аргумент ч зөв байна. Байаль нуурыг аврах нэг боломж гэж тавих нь маш зөв.

    1
    Хариулах