Сайдын суудал горилогсод

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 06 ・ 1
Сайдын суудал горилогсод
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг хөөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сайдын суудлаа хэрхэн хуваах талаар тохиролцоо ч хийгдэж, суудал горилогсдын жагсаалт үүссэн гэж хэлж болно. Ийнхүү сайдын суудал горилогсдын нэрс парламент дотроос тодорч, өргөн баригдсан юм. Тухайлбал, Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдад Б.Болорыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Н.Батцэрэгийг, Зам тээврийн сайдад М.Зоригтыг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгийг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг томилуулахаар Ерөнхий сайд тогтоолын төслөө УИХ-д мэдүүлсэн. 

УИХ-аас дээрх зургаан  дэмжвэл маргаашнаас хэтрэхгүй тамгаа гардаж, сайдын суудалд залрах юм. Сайдад нэр дэвшигчдийн тухайд нам эвслийн тодорхой төлөөлөл байгаа юм. Тодруулбал, Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Болор хамтарсан Засгийн газрын үед 2008-2011 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүний хувьд МҮДН фракцид харьяалагддаг. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл гэж хэлж болно. 
 
үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: