Та хүүхэддээ "өр" залгамжлуулахыг зөвшөөрөх үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 21 ・ 5

Монгол улсын "эдийн засаг элгээрээ мөлхөж байна" гээд Засгийн газраас олон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, "ЭЗЭН-100" сүртэй нэртэй үр өгөөжөө өгөөгүй хөтөлбөр, өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр үнийг бүүр хөөргөж орхисон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өнөөгийн байдлаар эдийн засаг дээрдэж сэхсэнгүй улам доройтож ард иргэд, аж ахуй байгууллага, хувийн хэвшлийн компаниуд хямралд бүрэн утгаараа ороод байна. 

"Чингис" бонд, "Самурай" бонд ирээдүй үр хүүхдүүдийг минь өртэй хүмүүс болголоо. Ээж аав, ахан дүүс нь хүүхдүүдээ өртэй үлдэхээс айдаг монгол зан бий. Дээр үеэсээ хэлэлцэж ирсэн сайхан үгийг та бүхэн санаж тэрхүү үгээр үр хүүхдээ хүмүүжүүлж яваа.

 Өвөг дээдэс минь "Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал", “Өр бүү тавь, өглөг бүү тасал” хэмээн сургаалиа айлдаж ирсэн.

Гэтэл үе удмаараа өргүй байх хэрэгтэй хэмээн үрсээ сургаж ирсэн ард түмний дургүйцлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргээд авлаа. Тэрбээр Засгийн газрын хуралдаан дээр "Бид нар Чингис бондтой тэнцүү хэмжээний юмыг бүтээн байгуулалт руу хийсэн. Тэгээд яах вэ, бидний үр хүүхэд тэр мөнгийг төлчих байх” гэж хээв нэг хэлээд авав. 

Манай улсын өрийн хэмжээ өнгөрсөн оны ДНБ-ний 102 хувьд хүрсэн гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өрийн даац хэтэрч даахгүй болж байна хэмээн анхааруулга өгсөн байгаа юм. Гэвч өрийн хэмжээг улам нэмж "Чингис" бондын өрөн дээр "Самурай" бондыг оруулж ирсэн. Ингээд Монголын өр нийтдээ 5.8 их наяд төгрөгийн өртэй болж байгаа юм. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөг орсон. Харин 102 хувьд "Самурай" бондын 291 сая ам.долларыг тооцоогүй гэдэг. 

Ингээд бодохоор энэ их өрийг эргүүлэн төлөх тухай ярих ёстой байтал тоосон шинжгүй үр хойч маань төлчихнө биз хэлээд сууж байгаа Ерөнхий сайд хаана ч байхгүй болов уу. 

Ерөнхий сайд та Монгол удамд үр хүүхэддээ "өр" уламжлуулдаг ёс байхгүй гэдгийг санаарай. 

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 22/

    энэ их өр тавьж иргэдээ баян тансаг сайхан амьдралтай болгож байвал ч үр хүүхдүүд маань төлөх л байх, гэтэл ихэнх нь ядуу тарчиг амьдралтай, өөдөлж дээшлэх зүйл ажиглагдахгүй байгаа болохоор яаж төлөх вэ дээ. Цөөхөн баячуудын, дарга нарын хүүхдүүд л төлөх юм байлгүй дээ.

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 22/

    Алтанхуяг зөвхөн өнөөдөр би болж байвал бусад нь, хойч үе яаж ч байсан надад хамаагүй гэсэн хүйтэн хөндий сэтгэлээр үр хүүхэд хойч үедээ хандаж байгаа нь жинхэнэ амин хувиа бодсон хүний шинж биз дээ. Би л болж байвал улс орон сүйрэх, ард түмэн ядуурч туйлдах нь энэ хүнд ямарч хүрээлгүй байх нь

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    Үнэнийг хэлэхэд Монгол улс хөгжих гэж яарч байна шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    Нэг талаас өртэй байх буруу л даа, Хэт их өр тавиад түүнийгээ хяналтгүй тооцоогүй зарж үрж байгаа нь буруу. Гэхдээ хэт их мөнгөтэй үлдээсэн хүүхдүүд буруу хүмүүжвэл юу болдог билээ дээ. Ер нь үнэхээр сайн сайханд зориулагдсан өр байвал хойч үе төлөөд явахад буруу нь ч юу билээ дээ. Үнэнийг хэлэхэд М

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    china бодлогоор л цаадах чинь яваад байгаан бишүү. биднийг элгээр нь мөлхүүл гээд хятадуудаас амлалт авчихсан байхаа

    1
    Хариулах