ГЕГ-ын дарга Б.Цэнгэлийг халжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 07 ・ 2

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу  Даваа гарагт болж,  хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь О.Ганбатыг томилсон байна.

О.Ганбат нь өмнөх Засгийн газрын үед Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан  юм.

ГЕГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Б.Цэнгэлийг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ГЕГ-ын даргын албан тушаалд томилж байсан билээ. 

Ж.Мядагбадам

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: