Н.Энхбаяр Монголд ирснээс хойш хамтрагч МҮАН-ын дарга М.Энхсайхантайгаа уулзалгүй бултсаар байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 21

энхсайханМАХН-ын дарга Н.Энхбаяр Монголдоо ирж улс төрийг сонирхолтой болгож байна.

Түүний талаарх элдэв мэдээлэл урьдын адил хөврөх боллоо. Тэрээр Монголд Н.Алтанхуягийн Засгийн газрыг аврах гэж ирсэн нь тодорхой болсон. Харамсалтай нь "Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь ухлаа" гэдгийг харуулав. АН-тай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь нийгмийн өргөн эсэргүүцэлтэй тулгарлаа. Ялангуяа АН-ын гишүүд өргөн фронтоор эсэргүүцэж байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, М.Зоригт гээд АН-ын нөлөө бүхий хүмүүс асуудлыг буруутгав. АН-ын бүлэг ч гэсэн хаалттай хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж Н.Алтанхуягийг зэмлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн "Засах байх" гэж анхааруулга өгөв. Өөрөөр хэлбэл энэ гэрээ Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг шийдчих шиг боллоо.

    Харин гэрээг санаачлагч, байгуулагч, гэрээний талаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн Н.Энхбаяр одоо болтол усанд хаясан чулуу шиг чимээгүй болов. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрээр гэрээнийхээ алдаа оноог дүгнэж байгаа бололтой. Ийм ажил хийхийн зэрэгцээ намын гишүүдтэйгээ уулзсаар байна. Засгийн газрыг огцоруулах ёстой гэж гарын үсэг зурсан УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж их ятгалаг хийсэн сураг гарав. Харин Л.Цог өөрийн зарчим, сонголтондоо үнэнч үү эсвэл Н.Энхбаярын дарамтад орсон уу гэдэг нь Н.Алтанхуягийг огцоруулах кноп дарах үед ил болно.

    Н.Энхбаяр ирснээсээ хойш олон хүнийг голд нь ортол гомдоож байгаа мэдээлэл ирлээ. Тэрээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гээд хамгийн хэцүү үед дэргэдээ байсан хүмүүсийг "баяртай" гэж хэлж байгаа гэнэ. Тиймээс энэ гурав ихээхэн гомдолтой болсоноос гадна Н.Энхбаяраас үлдсэн хугацааны улс төрийн амьдралаа салгаж байгаа гэж тайлбарлагсад саарал ордноор их тааралдав.
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх