Тархиа угаалгасан МҮҮН хадагтай Б.Насанбаярын монголын боловсролоор тоглох ээлжит төлөвлөгөө

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 21 ・ 7

Сүүлийн үед манайхан тархиа угаалгачихаж, тархийг нь угаана хэмээн их ярих болж. Уг нь угаах гэдэг нь аливаа зүйлийг цэвэрлэх ариутгах гэсэн утгатай ч харин энэхүү тархийг угаах, угаалгах нь арай өөр эсрэг утгаар хэрэглээд байх юм.

Энэ үгийг хэрэглэдэг газрууд бол бидний сайн мэдэх сүлжээнийхэн, мөн христийн сүм болоод мүүний шашныхан гэдгийг хэн хүнгүй л хэлэх байх. Гэвч мэдсээр байж хүмүүс яагаад ийнхүү өөрсдийнхөө тархийг угаалгаад бүр тэргээрэй өвчлөөд байгаа юм бол хэмээн бодохоор л гайхахад хүрээд байх юм.Энэхүү тархиа угаалгасдын нэг бол яах аргагүй МҮҮН-ээр овоглосон Б.Насанбаяр гэдгийг Монголчууд бүгд мэднэ.

Ийн тархи угаах угаалгахыг ярьсны шалтгаан өнөөдөр манай боловсролын системд хүртэл хүүхдийн тархийг хар багаас нь угаах гэсэн атгаг санаа байгаад байгаа юм биш байгаа гэсэн эргэлзээд хүрсний улмаас. Учир нь Боловсролын салбарт шингэсэн /бугшсан/ мүүний шашны нэрт зүтгэлтэн эрхэм хадагтай Б.Насанбаярын хийж байгаа үйлдлүүд хэрээс хэтрээд байгаа халагламаар...

Өнгөрсөн хавар уран зохиолын хичээлийг хичээлийн программаас хасах тухай хальтхан ярьснаас үүдэн бараг л өөрийн бүх амьдралын намтраа тоочуулах шахуу иргэдийн бухимдалын бай болж бишгүйдээ л дуудуулсан нэгэн. Тэр үедээ нүүрээ хийх газаргүй болтлоо олонд муулуулж "мүүн" хэмээн цоллуулсан нь багадаа юм болов уу. Гэтэл өнөөдөр зарим нэгэн эх сурвалжууд түүнийг дунд ахлах хүүхдүүдийн тархийг угаах болон өөрийн кармаг түнтийлгэх ажилд идэвхийлэн орсон сураг дуулдана. Тодруулбал: "Монгол хэлний толь" хэмээх нэртэй үгзүйн тайлбар толийг хэрэн тэнэж явсан харь Солонгос улсын иргэн Ё БЁН МҮ-ний эрхлэн гаргасан номыг ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчдад заавал үзэх ном хэмээн шахаж буй сурагтай. Хамгийн хачирхалтай нь энэ номыг солонгос эзэнтэй Улаанбаатар дунд сургуулийн хими биологи, монгол хэл, дуу хөгжим, байгаль шинжлэл, газарзүй, мэдээлэл зүйн багш нар хамтран гаргасан байх юм. Гэтэл манай эрхэм Монгол хэлний ЭРДЭМТЭД хаачив хэмээн гайхмаар... цаашлуулж хэлэхэд олон зуун жилийн түүхтэй МОНГОЛ ХЭЛИЙГ маань харийн нэгэн тэнүүлчин этгээдтэй нийлж БИДЭНД ЗААХ ГЭСЭН САНАА НЬ ЮУ ЮМ БОЛ.

Ийнхүү бухимдахын шалтгаан нь 80 гаруй мянган үгтэй Я.Цэвэлийн "МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ тайлбар толь" мөн дунд ахлан ангийнханд зориулсан МОНСУДАР компаниас эрхлэн гаргасан 30 орчим мянган үгийн сантай "МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ" зэрэг номнууд байдаг. Гэтэл 12,000 орчим үгийн сантай энэхүү толь нь бусдаасаа үнэ ихтэй төдийгүй Б.Насанбаярын нэрийг барьж багш ажилчидад болон сурагчдад хүчээр шахаж байгаа нь өнөө л тархиа угаалгасан нэгний хийх ажил мөн хэмээхээс өөр юу хэлхэв.

 

 

ЧОЙ

http://www.bolod.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 21/

    чадахгүйгээ хүлээх ичгэвтэр зүйл огт биш чаддаг юм шиг дүр эсгэх л хожмийн аюул нь гамшиг шүү

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    Гантөмөр сайдад энэ эмэгтэйг ( байранд нь тавих), дараагийн боловсон хүчин байхгүй ийм шалдан, даржин япончуудаас тонголзож хэлбэрдэхээс өөр юм сураагүй хүн байх нь уг нь хатуу зарчимч ёсноос нь чимхийн төдий сурсан бол ажлаа ийм хүнээр нураалгаад суумааргүй байхсан

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    муйхардаж бодлогоггүйтэж дуусахгүй байна та чаддаг нэгэнд нь зайгаа тавиад өгөх хүн сэтгэл алга уу

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    ээ ужас авгай

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    odoo tsagt Gantumur saidiin hiij baigaa sain ajliin neg ni Muunii ***shinii surgaaliig mongold nevtruuleh bolj dee huurhii.Tseveliin toli baihad mongolchuudad uur yu heregtei gej Solongos hun bichdeg b.naa. Choimaa, Unurbayan geed mongoliin sor bolson humuus haachiv. Ba****in ihk surguuli gej ter ch

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    odoo tsagt Gantumur saidiin hiij baigaa sain ajliin neg ni Muunii ***shinii surgaaliig mongold nevtruuleh bolj dee huurhii.Tseveliin toli baihad mongolchuudad uur yu heregtei gej Solongos hun bichdeg b.naa. Choimaa, Unurbayan geed mongoliin sor bolson humuus haachiv. Ba****in ihk surguuli gej ter ch

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 21/

    odoo tsagt Gantumur saidiin hiij baigaa sain ajliin neg ni Muunii ***shinii surgaaliig mongold nevtruuleh bolj dee huurhii.Tseveliin toli baihad mongolchuudad uur yu heregtei gej Solongos hun bichdeg b.naa. Choimaa, Unurbayan geed mongoliin sor bolson humuus haachiv. Ba****in ihk surguuli gej ter ch

    Хариулах