УИХ дахь “Шударга бус” бүлэг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 08

-Ардын хүүхдийг алагчлаад хэрэггүй, Г.Уянга, О.Баасанхүү хоёрыг сайд болгоё-

 

Н.Энхбаяр гэдэг хүний буянаар нэр нь сонсогдоогүй олон хүн парламентад орж, УИХ-ын гишүүний эрх ямбыг эдэлж сууна. Зарим хүний мөрөөдөөд ч сууж чадахгүй суудалд заларсан тэд даргадаа хариу барих хэрэгтэй гэж үзсээр ирсэн. 2012 онд сонгогдсоноосоо хойш “Н.Энхбаяр дарга хэлмэгдсэн. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй” хэмээн амны уншлага мэт хэлж ирсэн гишүүдийн сүүлч сайдын суудалд заларлаа.

 

“Шударга ёс” гэдэг нэртэй УИХ дахь шударга бус бүлэг болж хувирлаа, тэд. Анх байгуулагдахдаа 11 гишүүнтэй байсан бол эвслийн бүлэг ерөнхий зарчмаасаа ухарч байна гэж үзэн МҮАН-ын гишүүн Д.Батцогт хуучин буурьтай ирж, АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Одоо 10 гишүүнтэй парламентад ажиллаж байгаагаас МАХН-ын гишүүн Л.Цог, МҮАН-ын гишүүн Г.Уянга нар тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан. Бусад нь Н.Энхбаяр гэдэг хүнд ая тал засч гүйснийхээ урамшуулалд намын жагсаалтад дээгүүрт бичигдсэн.

 

Тодруулбал, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан, МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, МҮАН-аас Н.Батцэрэг, М.Сономпил нар жагсаалтаар сул гишүүн болж УИХ-д орж ирсэн. Дөрвөн жил эдлэх эрх ямбынхаа хариуд Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчдийн эрх ашигт нийцсэн хууль, бодлого шийдвэр батлуулах гэж хэрэндээ л зүдрэх. Үүний үр шимийг хүртэхийн тулд Н.Энхбаяр ч хүчин чармайлт гаргаж байгаа.

 

Эх орныхоо агаарыг амьсгалж, усыг нь уух гэж ирээд явахдаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг “огцроход гар бие оролцож” байсанМөн МАН-аас сонгогдсон сайд нарыг Ч.Сайханбилэгийн кабинетаас явуулчихлаа. Хамгийн сонирхолтой нь 2012-2015 оны хүртэл ажиллаж буй хоёр Засгийн газарт хоёуланд нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд давхар, дан дээлтэй орж ажиллаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар Д.Тэрбишдагва, Сангийн сайдаар Ч.Улаан, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал нар ажилласан бол Ч.Сайханбилэгийн кабинетад Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Г.Шийлэгдамба нар ажиллана.

 

Аравхан гишүүнтэй УИХ дахь бүлгийн долоон гишүүн нь сайдын сэнтийд заларч.Л.Цогийг УИХ-ын дэд дарга болгосон учир сайд болсноос өөрцгүй гэж үзэж болох юм. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд албан тушаалын бялуунаас зүсмийг ч хүртэж чадаагүй хүн Г.Уянга болж таарч байна. О.Баасанхүү Өргөдлийн байнгын хорооны дарга болоод амжсан.   

 

УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс эвсэл 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө “Ард түмний байгалийн баялгийг гадаадынхантай хуйвалдаж, цөлмөж байгаа явдлын эсрэг тэмцэнэ гэж хэлээд Таван хувьсгал хөтөлбөр дэвшүүлсэн. Монголын ард түмэн УИХ-д байгаа 10 хүнийг харж биш, энэ баримт бичгийг хараад 23 хувийн санал өгсөн. Харамсалтай нь, Монголыг зарсан энэ Засагт хамтарч байгаа чинь баримт бичгээ үгүйсгэсэн хэрэг болж байна. Яг өнөөдрийн энэ тохиолдолд Дубайн гэрээг зарсан, Монголын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг тавиад туучихсан, улсаа өрөнд оруулчихсан Ерөнхий сайдын доор ажиллах зарчим чинь юу юм бэ. Таван хувьсгалыг таван сайдын суудлаар сольж байна” хэмээн бүлгийн нөхдөө хатуухан шүүмжилсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх