Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 08
・ 2
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав эх орноосоо урвасан гэх зүйл ангиар шүүхээс 16 жилийн ял сонссон тухай мэдээлэл өчигдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан боллоо. Үүнтэй холбоотойгоор М.Батчимэг гишүүнээс сэтгүүлчид зөвлөхийнх нь тухай тодруулж, та яагаад ийм хүн зөвлөхөөр ажиллуулж байв хэмээн байцааж эхэлсэн.
М.Батчмимэг гишүүн "Миний хувьд энэ тухай мэдэхгүй.Хувиараа орчуулга хийдэг байсан. тэр нь л энэ хэрэгтэй нь холбоотой бололтой" гэсэн хариултыг өгсөн юм. Тэгвэл үдээс хойш Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өөрийн биеэр Төрийн ордонд ирж Батчимэг гишүүнтэй өрөөнд нь уулзсан байна. Тэдний уулзалт удаан үргэлжлээгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн хүн гэх тодотголтой М.Батчимэг гишүүний тухай мэдээлэл Төрийн ордноос хальж байна.
Тухайлбал, нөхөр Ц.Эрдэнэбаяр нь Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Кей энд Ти” констракшны захиралаар ажилладаг. Аман хуур хорооллыг барьж босгосон гэдэг. Мөн М.Батчимэг гишүүн улстөрд орохоосоо өмнө буюу 2005-2008 онд Тайвань дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан аж. БНХАУ-д боловсрол эзэмшсэн юм байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.