Дорнод аймгийн нэр бүхий түшмэдүүд хуурамч диплом ашиглан төрд шургалж, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 08
 
 

Дорнод аймгийн аудитын газрын шалгалтаар аймгийн ЗДТГ-ын болон Хэрлэн сумын ЗДТГ-ын нэр бүхий түшмэдүүд хуурамч диплом ашиглажээ. Энэхүү хуурамч дипломоо ашиглан төрийн албан хаагч болсон талаар аудитын ерөнхий газраас мэдээлэв. 

Эдгээр хүмүүсийн дотор улс төрийн томоохон албан тушаалтнууд болон нягтлангууд байжээ. Мөн агентлаг хэлтсийн дарга нарын томилгоо хууль зөрчсөн болох нь  тогтоогджээ.

Түүнчлэн Баянтүмэн, Сэргэлэн, Дашбалбар, Хэрлэн, Хөлөнбуйр, Булган, Баян-Уул, Гурванзагал, Матад, Халхгол сумдын ЗДТГ-ын төсвөөс Аймгийн баяр наадам, Зүүн бүсийн Их хурд наадамд олгосон 11,0 сая төгрөгийн хандивыг Төсвийн тухай хууль зөрчин төвлөрүүлсэн байна.  Малын гарал үүслийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хэвлэлийн үнэ 976,2 мянган төгрөгийг тус сангийн журам зөрчин төвлөрүүлсэн зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байна. 

Дэлгэрэнгүй тайланг www.audit.mn сайтаас харах боломжтой.

Х.Даваа

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх