Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 21
・ 11
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг суудлаа хамгаалахын тулд долоон сайдыг танхимаасаа гаргав. Тэр ч бүү хэл үзэл баримтлал, онол практик гээд аль ч талаараа сүүдэр нь ч нэгсэмгүй МАХН-тай гар барьж, эвийн гэрээнд гарын үсэг зурлаа. Яахав, өөрөө танхимаа бүрдүүлж өөрөө оруулж ирсэн хэдэн сайдуудаа ойлгуулсан байх.
Андууд минь хоёр жил идэж уух боломж олгосон. Олон юм ярихгүй юм байгаа биз гээд явуулсан бололтой, цаадуул нь ч Ерөнхий сайдыг тал бүрээс нь дайрч байхад чимээгүй л сууна, нэг муу эрийн шийр зааж байгаа санаатай.
Анхнаасаа энэ хэдэн сайдын нэр дурдагдаж байсан төдийгүй ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Н.Алтанхуягийн танхимаас туугдах сайд нарын нэгдүгээрт эрэмбэ эдэлж байсан ч санамсаргүй шалтгаанаар үлдчихлээ. Албан ёсоор бол “шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгуулахдаа яамны бодлого, үйл ажиллагаагаар дамжуулан даяаршлын эрин зуун дахь Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарт бусдаас ялгарах онцлогийг хамгаалах, тодотгох нэмэгдүүлэх зорилго тавьсан билээ. Тиймээс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдаж, шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан хэд хэдэн яамд чиг үүргийн хувьд төсөөтэй яамдуудад нэгдсэн ч Соёл, спорт, аялал жуучлалын яамыг хэвээр үлдээлээ. Түүнчлэн салбарын сайдыг ч халж, сэлгэсэнгүй. Үүнийг яам болон яамны удирдлагын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн хэмээн соёл, урлаг, спортын олон зүтгэлтэн, мэргэжилтэн, ажилтан, тамирчид хэлж байгаа ажээ” хэмээсэн байна лээ.
Энэ бол Ц.Оюунгэрэл ба түүний нөхдийн явуулж буй мэдээлэл. Түүнээс бус хамгийн тэргүүнд Монгол Улсын соёл урлагийн нэрийг шалан дээр унагасан хүн бол салбарын сайд хэмээн хэлдэг. Ямар сайндаа л хэдэн хэлхээтэй ясыг “Монголын үндэсний их өв соёл” гээд зогсож байхав дээ. Уг нь ийм сайдыг туухаас өөр арга байгаагүй л дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.