Хямд улстөрч, хямдхан нам

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 09 ・ 2

Хямд материалаар хийсэн амтгүй муухай хоол
Хямдхан хүмүүсээр дүүрсэн арчаагүй төр хоёр л бидэнд хор болно шүү”
 хэмээн нэгэн залуу цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлжээ. Арга ч үгүй. Монгол төрийн босго өндөр хэмээн сэтгэж, хамгийн чанартай боловсрол эзэмшиж төрд ажиллах гэж зүтгэж байгаа олон мянган залуусын үнэ цэнэ өнөөгийн нийгэмд алдагдчихаад байгаа. Хямдхан гэх тодорхойлолтод хэнийг багтааж байна вэ гэж эрхэм уншигч та асууж мэдэх. Тэгвэл хямдхан гэх тодорхойлолтод амар аргаар улс төрд орж, нам дагаж төрийн албанд шургалдаг хэсэг бүлгийг багтааж болно. Д.Арвин гишүүний хэлдгээр Монгол Улсын төр ёолкны мод шиг болчихлоо. Хэн дуртай нь энд шургалж, хэний ч мэдэхгүй хүмүүс УИХ-ын гишүүн бүр сайд болж байна. Бэрээ, хүргэнээ дэд сайдаар суулгаж, ахынхаа охин, хүргэнээрээ зөвлөх туслахаа хийлгэдэг жишиг МАНАН-ын төр барьж байх үед ид цэцэглэж байв. Харин МАХН гэх “урвагчдын” нам монгол төрийн өндөр босгыг улам үнэ цэнэгүй болгож, хэн нэгний төлөө өлсч, өмгөөлж явсан хэсэг бүлгийг улс төрд оруулж ирдэг шинэ жишиг тогтоолоо. 

Хатуу боловч үнэн байдал. Залуус ямар нь хамаагүй даргын цүнхийг барьж гүйх, эс бөгөөс өлсч, өмгөөлж, өөрт нь зориулж хууль баталж улс төрд орох, төрийн албанд шургалах хүсэл сонирхолтой болчихлоо. Нэг үгээр хэлбэл, хямдхан хүмүүсээр энэ төрийг дүүргэх ажлыг тэд хийж чадлаа, цаашдаа ч хийх биз.Л.Эрдэнэчимэг гишүүн “Мэргэжлийн сайд гэж байдаггүй юм. Сайд бол менежерУлс төрийн албан тушаалтан. Тиймээс мэдлэгтэй, мэдлэггүй нь ямар хамаатай юм” хэмээн чуулганы танхимаас “хуурай агсам” тавьж харагдсан. Мэдээж сайд бол улс төрийн албан тушаалтан. Гэвч энд төр гэдэг ойлголт илүү давамгайлах учиртай. Төрд хэн ажиллах ёстой, хэнийг сайдаар суулгаж, хэн тэр хүний удирдлагад ажиллах вэ гэдгээс Монгол Улсын хөгжил шалтгаална. Намын даргад зориулж хууль батлагсад лав биш. Бэр хүргэн, эхнэр, хүүхдийнх нь хоргодох газар Монголын төр биш. Гүйцэтгэх засаглалын ялгарах онцлог нь энэ. Улс төрийн нам, ард түмнээс сонгогдсон улстөрчдөөс өөр байх шалтгаан нь мэргэжлийн байх тухай юм. Хэн гэж албан тушаалтан УИХ-д суух нь маньд хамаагүй байж мэдэх. Ард түмэн төрд төлөөлөөд явуулсан учраас намын даргын өмгөөлөгч, хорих ангийн хянагч байх эсэхэд бид дүгнэлт өгөх нь өрөөсгөл. Гэвч тэдний баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улмаар шийдвэрийг ажил болгох яам, агентлаг аль ч талаас харсан мэргэжлийн, салбараа мэддэг байх шалгуур чухал. Барилгын норматив, стандарт ямар байх вэ гэдгийг мэдэж байж л дороо ажиллах хүмүүстээ заавар өгч, УИХ-аар орж ирэх салбарынхаа бодлого, хууль тогтоомжийг ярих учиртай биз дээ. 

Шийдлийн танхимд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс орж ирсэн сайдууд үнэндээ энэ шалгуурын хаана нь ч хүрсэнгүй. Экс Ерөнхийлөгчийн нэрээр төрд орж ирсэн тэд монгол төрийн өндөр босгыг жинхэнэ утгаар нь доройтуулж чадлаа. Бүр шалаар хөглөрүүлчихлээ. Өөрсдөө ганцаараа очихгүй өөр бусад хямдхан хүмүүсээр тэд төрийн албыг дүүргэх нь дамжиггүй. Пропорциональ тогтолцооны хамгийн том алдаа хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэднийг нэрлэж байсансан. Үүнд нь дургүйцэх, сэтгүүлчийн ёсзүй алга, хүн доромжиллоо хэмээн бухимдах хүн гарна. Гэвч хамгийн том алдаа тэд байсныг бид өнгөрсөн хугацаанд харлаа, үзлээ. “Шударга ёс” ярьж, монголын нийгэмд шударга байдлыг эргүүлж авч ирэх тэд өнгөрсөн хугацаанд нэг удаа ч гэсэн шударга байсан уу гээд уншигч та бодоод үзээрэй. Тэд шударга бус зүйлийг л хамгийн их хийсэн. Шударга бусын өмнө тэд л бөхөлзөж байсан. 
 

Л.Эрдэнэчимэг гишүүн “Мэргэжлийн сайд гэж байдаггүй юм. Сайд бол менежер. Улс төрийн албан тушаалтан. Тиймээс мэдлэгтэй, мэдлэггүй нь ямар хамаатай юм” хэмээн чуулганы танхимаас “хуурай агсам” тавьж харагдсан. Мэдээж сайд бол улс төрийн албан тушаалтан. Гэвч энд төр гэдэг ойлголт илүү давамгайлах учиртай.



Тиймдээ ч өнөөдөр нийгэм тэдэнд “Шударга бус”-ын бүлэг гэх нэр өгчихөж. Сайд огцруулна гэж нэг сар УИХ-ын ажил самарна. Огцруулах асуудлыг яг хэлэлцэхийн өмнө болилоо хэмээн татаад авчихна. Оюутолгойн гэрээг наанаа бүгд л эсэргүүцнэ. Тэгсэн атлаа болохгүй бүхнийг хийсэн АН-ын өмнөөс нэг удаа ч тэд зоригтой дуугарсан удаагүй. Өөрийнхөө намын даргад зориулж яаж шантаажилдаг, ямар байдлаар тэд хуулийг мушгин гуйвуулдаг вэ гэдгийг бид харлаа. Өршөөгдөх олон мянган залуусын төлөө биш өөрийнхөө намын даргын төлөө тэд улаан цагаандаа гарчихаад сууж байна. Төрийн ажлыг гацааж чаддаг юм байна. Зөвлөх албан тушаалтай хүнийг төрийн танхимаас хөөж, эгээ л гудамжны гэж хэлэгддэг араншинг МАХН-ын гишүүн гаргалаа. Улстөрч байлаа гээд тэдэнд хүн доромжлох, тавлах, хөөж туух эрхийг хэн ч өгөөгүй. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Иргэн Батаа / 2015 09 сар 10/

    Монголын төр нэг хүний шантаачаар явна гэж үү, энэ бол эндүүрэл .МАХН гэж хор найруулж хувалз шиг амьдардаг хүмүүс юм байна. АН нам бүр олонхи болж монголыг авч яваасай.........................................

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 09/

    d.arbin gej urvagch yu gej xuchaad bainaa..........uxesei........

    Хариулах