Шийдлийн Засгийн газрын 14 сайд “давхар дээл”-тэй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 09 ・ 1

 

Ч.Сайханбилэгийн кабинет 19 сайдтай. Үүний 14 нь “давхар дээл”-тэй. Дан дээлтэй халууцаж ядаж байхад давхарлаж өмс гээд шахаад байдаг Засгийн газрын тэргүүнийг яалтай. Тэрээр орон гарсан зургаан сайдыг томилох асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байх үед “2012-2016 оны УИХ онцлогтой парламент. Аль ч нам нь олонх болоогүй. Тиймээс 2016 оны сонгуулийн дараа “давхар дээл”-ний асуудлыг яриад шийдээд явах байх. Би гаднаас танихгүй хүн авчирч нэр оруулж ирээгүй. Тогоон дотроо УИХ дотроос нэрс оруулж ирж байна. Орж ирж байгаа зургаан нэр дэвшигчээ сайн муу гэхгүйгээр дэмжээд өгөөч” хэмээн учирлах, уурлахын хооронд гишүүдэд хандан хэлнэ лээ.     

 

Үндсэн хуульд 2000 онд долоон өөрчлөлт оруулсны нэг нь УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно гэх заалт. Энэ заалтыг үе үеийн парламент шүүмжилж, ажил цалгардах, эрх ашиг зөрчилдөх гол хүчин зүйл болдог хэмээдэг ч өөрчлөлгүй өнөөдөртэй золгосон. Эцэг хуульдаа “гар хүрэх” оролдлогыг 2000 оноос хойш зарим гишүүн ярьж эхэлсэн ч энэ удаагийн УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүнээр ахлуулан байгуулаад байна.

 

Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр “Манай ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй, парламентад суудалтай бүх намын төлөөлөл орсон. Анхны үндсэн хууль батлалцсан долоон гишүүн багтсан. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдаж, 30 гаруй судалгаа хийлээ. “Давхар дээл”-ний тухайд Засгийн газрын бүтцийг цомхотгоод гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх нь зохимжтой гэж үзэж байгаа” хэмээн ярьж байсан.

 

Есдүгээр сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж ярьж буй ч цаг хугацааны хувьд амжхааргүй байгаа гэх. Хуульд Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө хийх ёстой гэж заасан. Тиймээс 2015 онд багтааж өөрчлөлт оруулна гэж ажлын хэсэг үзэж байсан ч энэ нь бүтэшгүй оролдлого болох нь.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ЗОЧИН / 2015 09 сар 10/

    үНДСЭН ХУУЛЬД ДАВХАР ДЭЭЛТЭЙ ХАЛУУЦАЖ ХАР ХӨЛСӨӨ УРСГАН БАЙЖ БОЛНОО ГЭЖ ӨӨРСДӨӨ ОРУУЛЧИХААД,ТЭР БАЛАЙ ЗААЛТАА АВЧ ХАЯАГҮЙ БАЙЖ АЛЬ НЭГ ХҮНИЙ АМААР ДАН ДЭЭЛТЭЙ БУЮУ ЦАМЦ МАЙКТАЙ ХҮН ТОМИЛОХ ТУХАЙ ДЭМИЙ ЮМ ЯРЬЖ АМЬТАНЫ ЭЛЭГ ДООГ БОЛОХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?ҮНЭХЭЭРДВЭРЭЭР ТЭМЦЭЭД АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ ШҮ

    Хариулах