Хүчирхэг Ерөнхий сайдын төлөөх Ц.Элбэгдоржийн үг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 13 ・ 3

“1990 оноос хойш Монгол Улсад 14 Ерөнхий сайд томилогдлоо. Харин ХБНГУ-д гурван канцлер томилогдсон байна...” Ерөнхийлөгч өчигдөр болсон хүндэтгэлийн хуралдаанд засаглалын тогтолцоог өөрчлөх цаг болсныг дээрх үгээрээ илэрхийлсэн юм. Монгол Улс уг нь парламентат засаглалтай улс. Гэтэл парламентат засаглалд хүчтэй байдаг Ерөнхий сайд өнөөдөр намын “халаасны” хүн болж, Засгийн газрын сайдуудыг намууд “ханцуй дотроо” наймаалцдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Энэ байдлыг өөрчилж, Ерөнхий сайд хүчтэй байх, танхимын сайдуудаа УИХ-аар нэг бүрчлэн томилуулах бус зөвхөн танилцуулдаг байх зарчмыг бүрдүүлэх цаг болсныг Ерөнхийлөгч онцлов. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгодог утгаараа парламентын засаглалтай улс ёстой гэдгийг хатуухан хэллээ. 

 

УИХ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын зургаан сайдыг шинээр томилсон. Зургаан сайдыг томилох гэж улс төрийн намууд дор бүрнээ их л юм болов. Сэм уулзаж, нам “хуйвалдсаар” эцэстээ зургаан сайдын нэр тодорхой болж, УИХ нэг бүрчлэн баталсан. УИХ-д оруулахаасаа өмнө намууд дотроо тохиролцсон учраас сайд нар “ногоон гэрэл”-ээр томилогдсон. УИХ сайд нарыг нэг бүрчлэн томилж байгаа ийм үед Ерөнхий сайд хүчтэй байх ямар ч нөхцөл байхгүй гэдэг.

 

Сонгодог парламентын зарчмаар бол Ерөнхий сайд танхимын сайд нараа хэрхэн бүрдүүлэхээ өөрөө мэднэ. Сайд нараа УИХ-д зөвхөн танилцуулснаар томилогдсонд тооцдог. Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдож байгаа хүн заавал тухайн намын хүн байх албагүй. Тухайн салбартаа мэргэшсэн, шилдэг боловсон хүчин, жинхэнэ төрийн албан хаагч ч байх боломжтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “УИХ сайд томилдог эрхээсээ татгалзах хэрэгтэй. Бас Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах эрхийг өгөх хэрэгтэй байна. Тогтолцоондоо өөрчлөлт оруулъя” гэсэн юм. 

 

Тэгвэл УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ээлжит бус чуулган хуралдуулж шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч одоогоор Үндсэн хуулийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдсангүй. Ирэх намрын чуулганаар улс орныхоо төсвийг батлах зэрэг тулгамдсан асуудал бий. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх боломж багассаар л байна. Нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа бол УИХ давхцуулж өөр ямар нэгэн асуудал хэлэлцдэггүй “номтой”. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 14/

    Алдаагаа ухаарсан бол засах хугацаа танд байна. Бүү ай. Олигархиуд таныг яаж ч чадахгүй.

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 14/

    асгийн газрын бүрэлдэхүүнд томилогдож байгаа хүн заавал тухайн намын хүн байх албагүй. мэргэшсэн, шилдэг боловсон хүчин, жинхэнэ төрийн албан хаагч ч байх боломжтой гэнэ үү. Одоо л мэдэж байгаа юм уу. Анх 1996 онд үүнийг чи эхлээ биз дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 13/

    mani hun yund sanaarhabaa

    Хариулах