Гаалийн О.Ганбат хоёр дахь Х.Баатар болох уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 14 ・ 3

Эрх баригч намын дарга З.Энхболдыг Америк явсан хойгуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Гаалийн даргаар дахин тавьсан.

Гэтэл засагт хамтарч байгаа МАХ намын “үнэт зүйл” болсон Н.Энхбаярын “хатгаас” нэг ёсондоо захиалгаар тавигдсан гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Сонгогдох эрхээ 2017 оны 7 сар хүртэл хасуулж, Солонгост бүгж байгаад, Өршөөлийн хууль батлагдангуут эх орондоо зочилсон Н.Энхбаяр хөдөө аймгуудаар явж, сонгуулийн албан бус сурталчилгаагаа хийж яваа гэнэ.

Энэ далимдаа ажил албатай болгож, намтар түүхийг нь өөрийнхөө гараар бичсэн хүмүүсээ төрийн албанд ээлж дараалан байршуулж байгаагийн нэгээхэн нь О.Ганбатыг дахин томилуулсан явдал аж. Тэгээд ч зогсохгүй “Манай нам ирэх сонгуулиар дор хаяж 15 суудалтай болно. Гучин тэрбум төгрөг босгох шаардлагатай байгаа учраас суусан албан тушаалаасаа шороо биш мөнгө босго” гэхтэй утга дүйх үүрэг даалгаврыг Н.Энхбаяр албатуудадаа өгсөн сурагтай. Өөрөөр хэлбэл гаальд дахин очсон О.Ганбатад ч давхар “үүрэг оногдсон” болж таарч байна. Төрийн алба төрлийн алба болж байсан бол ингэж мөнгөн бороо оруулдаг хэрэгсэл болж мэдэх нь. 1000 гаальчдын амьдралаар тоглосон гэж салбарынхандаа адлуулдаг болсон О.Ганбат харин хоёр дахь Х.Баатар болчих вий дээ гэх хардлага хэдийнэ жигүүрлээд эхэлчихэж.

Цуврал бий…

Эх сурвалж: www.shuum.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 01/

    Гаальчидаа одоо оорсдийнхоо эрх ашгаа хамгаалах цаг нь болсон юм биш уу !! Алийн болгон Намын, улс торийн томилгоогоор ирсэн Гаалийн анхан шатны мэдлэггуй ийм новшнуудад дээрэлхуулж дарамтлуулах естой юм бэ??? Бид эрх зуйт Ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ!!! Хуулийн дагуу тэмцэх цаг нь болсо

    Хариулах
  • ГУБ / 2015 09 сар 14/

    Сэтгэл мэдрэлийн өвчтэй шудрага дүр исгэсэн Улааны хүчээр гэнэт гарч ирж байгаа дурак..

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 14/

    10 сарын нэгнээс энэ муу Ганбат бас л баахан хүн халж сольно гэсэн. Хүний ажил амьдрал тэд нарын тоглоом юмуу

    Хариулах