Ухаантнууд нь улс төрд орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 14 ・ 4

“Улс төрд ухаантнууд нь орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж дорнын нэгэн ухаантан хэлсэн байдаг юм. Өдгөө хүн бүр мэддэг болсон үг. Сүүлийн үеийн Монголын улс төрийг харахад энэ үг их үнэн юм байна.

Монголд ардчилсан хувьсгал хийгдэж, нийгэм огт өөр нийгмээр солигдох үед голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр ядахад торойж харагдахгүй байх юм. Яахав, Элбэгээ, Гончигоо, Үүл, Алтанхуяг… гээд улс төрд одоо байна л даа. Эдэнтэй эн зэрэгцэх, араас нь залгаас болж алдаа оноог нь дэнсэлж өгөх лидерүүд хаачив. Монголын ардчиллын гол үзэл сурталчид болох Баабар, Цэнддоо, Нэргүй, Хатанбаатар… яагаад улс төрд орж ирэхгүй байна. П.Очирбат, Д.Бямбасүрэн… өнөө жингийн цуваанууд яагаад улс төрд сураггүй байна. Да.Ганболд, М.Энхсайхан… эд нар өнөөдөр дагалдах, гүйцэтгэх түвшинд явах ёстой хүмүүс мөн үү. Эд нар, эдний үеийнхэн бүгдээрээ идэвхтэй амьдрах нас нь дуусаж, эрүү өвдөг нь нийлчихээгүй шүү дээ. Дэлхийн практикийг хар л даа, дэлхийн улс төрийг яг л та нарын үеийнхэн одоо удирдан жолоодож байна шүү дээ. Ганц ардчиллынхан ч биш МАН-ын лидерүүд байх ёстой байр суурин дээрээ алга. Б.Даш-Ёндон бол сүүлд төрсөн ганц онолч. Хоёр нийгэм дамнан улс төрд байсан Г.Очирбат, Ш.Гунгаадорж, Ц.Гомбосүрэн, С.Төмөр-Очир, Н.Багабанди, С.Баяр эд нар яагаад Их хурлын гишүүн болохгүй байна. Улс орны хэмжээний бүтээн байгуулалт, аж ахуйн ажлыг гаргууд сайн хийх хөдөлмөрийн баатар Р.Раш гуай, Ж.Гүррагчаа баатар нарын нэр хүнд, ажлын хариуцлагатай чанарыг нь өнөөдөр ашигламаар байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан гуай шиг Монголын газар тариаланг мэдэж буй хүн өнөөдөр байгаа юм уу. Энэ мэтчилэн салбар бүртээ ажилласан шиг ажиллаж чаддаг ланжгарууд энэ намд олон бий. Ийм л хүмүүсийн цэцэн мэргэн ухаан, ажил амьдралын асар их туршлага, хат суусан чанар Монголын улс төрд, улс орныг удирдан чиглүүлэхэд хэрэгтэй болчихоод байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ эх орондоо зүтгэх өртэй. Та бүхэн үхэн үхтэлээ энэ улс орны төлөө сэтгэл санаа, оюун бодлоо чилээх үүрэгтэй. Тэгэхгүй байгаагаас чинь болж өнөөдөр улс орныхоо байгаа царайг хар. Халагламаар байгаа биз дээ. Учир нь та нар Монголын төрийн бүх эрх ямбыг эдэлсэн, гавьяа шагналыг нь ч хүртсэн. Төрийн хүний өндөр дээд чанар ямар байхыг мэдэх, төлөвшсөн хүмүүс. Тийм болохоор та нар одоо өрөө төлөх цаг болжээ. Эх орондоо өрөө төлцгөө.

Та нар хар даа! Монголын төрд жолоодогчид байна уу? Монголын төрд жолооч нар нь л байгаа биз дээ. Хамгаалагч нь, сувилагч нь, цай зөөгч нь, ресторанд даагч нь, илтгэлийг нь шивэгч нь, цүнх баригч нь… үгүй ер ямрууд нь төрийн сайдын суудалд оччихсон байгаа юм бэ. Ийм удирдагчидтай байгаа нь эмгэнэл биш үү, нөхөд өө. Ийм хүмүүсийн эрх ашгийн эрэмбэ ямар байх бол. Наад захын жишээгээр бодоход Багабанди, Баяр, Баабар, Цэнддоо, Да.Ганболд… эд нар эх орныхоо эрх ашиг, ажил төрлөөс наана сайхан хүүхний хэрэг явдлыг урьдал болгох уу. Ядаж тэгэх нас нь өнгөрсөн биз дээ. Өдөр нь харсан сайхан хүүхнээ шөнө нь бодоод унтдаггүй нас чинь одоо энэ Сайхнаа, Баярцогт, Гантөмөр, Наранхүү, Баасанхүү, Болор, Тэмүүжин… нарынх байлгүй дээ. Эдний үеийн Их хурлын гишүүд, сайд дарга нарынх байлгүй дээ. Цаашилбал залуу хүмүүст мөнгө мөн ч хүчтэй нөлөөлнө дөө. Энэ бол амьдралд их ойр, үнэн эрсдэлүүд юм. Энэ мэт залуу улстөрчдөд тохиолдох олон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга бол олон улсад улстөрчдийн насны хязгаарыг зааж өгөх байдаг. Үүн дээр Дундад Азийн улс орнууд дорвитой алхмууд хийсэн. Одоо оросууд ийм санаачилгуудыг их гаргаж хэвлэл мэдээллээрээ ярих боллоо. Урд хөрш хийгээд япон, солонгосчууд угаасаа насны хязгаарт анхаардгийг та бид ядаж телевизийн мэдээнээс харж байгаа. Хятадын Ардын их хуралд 40 настай хүн харагдахгүй. Дундад Ази буюу станы орнууд дотор Узбекстан хамгийн анх парламентынхаа насны хязгаарыг 45 наснаас дээш болгосон нь хөрш орнуудад нь халдварлаад байгаа юм. Дундад Ази буюу уулынхны удам гарвалд тэгж яривал манай Алтай нурууныхан ч орно. Түүхээрээ бол Завханаас цааших хэдэн аймгийнханд уулынхны уламжлалын үлдэгдэл цусанд нь байх ёстой. Тухайлбал өнөөдөр станы орнуудад “Аксакалчууд” гэх хүмүүс бүгдийнх нь атаман, ноён нуруу нь болж байдаг. Аксакал нь манайхаар бол ус нутаг, сум баг дотроо нөлөө бүхий ахмад настан юм. Тэдний үг, үйлдэл бүхэн тэндээ хууль. Тэр байтугай Киргизстанд “Аксакалын шүүх” гэж бий. Нийгэмд хуулиар шийдэж, зохицуулж чадахгүй байгаа зүйлийг энэхүү “Аксакалын шүүх”-ээр эцэслэдэг байх жишээтэй. Өнөөдрийн хөгжсөн дэлхийд ийм уламжлал хадгалагдсаар байгаа нь мухар сохор ёс заншил гэхээсээ илүү ямар ч эдийн шуналгүй болсон, амьдрал таньсан, эх орноо, ард түмнээ боддог болсон, дээр нь зөнөж өтлөөгүй ахмад хүнийхээ үгийг нийгмийн сэтгэл зүй нь дагадаг, тэдэндээ итгэж найддаг талаас нь харах хэрэгтэй юм билээ. Өнөөдөр хүн урт насалдаг болсон. Жишээ нь Японд 100-гаас дээш настай иргэдийн тоо 60 мянга хол даваад байна. Хүн амьдралдаа 2-4 мэргэжил эзэмшиж түүгээрээ ажиллаж амьдрах болсон цаг үе ирлээ. Ийм болчихсон цаг үед 30, 40, 50 нас гэдэг залуу нас юм. Үүнийгээ дагаад дээрх насыг улс орныг удирдан жолоодоход эрсдэл дагуулах, жолдох нас гэж улс орнууд үзээд ийнхүү улс төрд насны хязгаар хуулиар тогтоож эхэлжээ. Дэлхий ч ийм болж байна, манай улстөрчдийн байгаа байдал ч парламентын насандаа хязгаар тогтоохыг шаардаж байна. Ингэхээр улс орныг удирдан чиглүүлэгчийн насыг манайх 50 наснаас дээш тогтоомоор байна. Өнөөдөр гэтэл манайхан яаж байна гэхээр 40 нас гараад “Би хөгширсөн хүн” гэж солиороод, гэртээ очоод хэвтчихдэг, дурсамжаа бичнэ ч гэх шиг, өөрсдийгөө эрт тэтгэвэрт гаргачихдаг. Үүн дээр залуус нь дөрөөлөөстэй. Угтаа бол одоо энэ доктор Л.Түдэв, “иргэн” Ламжав, судлаач Ганхуяг, хуульч Нарангэрэл, физикч Ганцог, академич Лхагважав, Нямзагд генерал Пүрэв, Сандаг-Очир… нарын /өөр цаана нь олон хүн бий/ салбар бүрийн оюуны бяртнууд бүгдээрээ юмны цаана ярьж суух биш шууд гарч ирж гар бие оролцмоор байгаа юм. Ялангуяа парламентад эдгээр хүмүүс амин чухал хэрэгтэй байна. Бүгдээрээ нэр дэвших хэрэгтэй.

Сүүлийн гучаад жилийн Монголын төрийн түүхийг харъя. Улс төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх гуай төрийн ажлаа орхиод гэртээ сууснаас хойш энэ төр эзэнгүй юм шиг явж ирлээ. Залуу хүмүүсийн зоримог, ухаалаг бодлого шийдвэр харагдсангүй. Сүүлийн 25 жилд улс төр, нийгэм эдийн засгийн хамгийн зоримог шийдвэрүүдийг хэн гаргаж вэ гэвэл дээр нэр дурдсан, өдгөө улс төрөөс хол байгаа нөхдийг нэрлэнэ. Жишээ нь ерэн оны хувьсгалтай дүйх хэмжээний том хувьсал өөрчлөлт юу байсан гэвэл 20 дугаар тогтоол буюу үнэ чөлөөлөх байсан. Үүнийг Дашийн Бямбасүрэнтэн хийсэн. Энэ бол ардчиллын дэд хувьсгал байсан. Удаад нь өмч хувьчлал орно. Үүнийг Да.Ганболд нар удирдан зохион байгуулсан. Энэ бол бас л дэд хувьсгал. М.Энхсайханы экспортын бүх татвар тэглэснийг ч оруулж болно. Энэ бол залуу улстөрчийн зоримог шийдвэр. Хамгийн сүүлийн эдийн засгийн том алхам бол С.Баярын Оюу толгойг хөдөлгөсөн явдал. Түүхэндээ анх удаа эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Сүүлийн гучаад жилийн түүхэн дэх реформ бүгдийг хийсэн нөхөд одоо улс төрөөс ангид байгаа нь өөрөө эмгэнэл болчихоод байна. Өөрсдийгөө өвгөд хөгшид болгочихоод байгаад нь уур хүрмээр байна. Ухаантнууд нь улс төрөөс зай барьж ухаан муутайнууд нь төрөөр тоглох үйл явц гэж үүнийг хэлээд байгаа юм.

Өнөөдөр улс орон удирдаж буй нөхдүүд яаж байна гэхээр улс төрийг өс хонзонгоо тайлах, хор найруулах, хуйвалдах, урваж шарвах гэж ойлгон, нийгмийн үнэлэмжийн хамгийн муухай бүгдийг бие сэтгэлдээ шингээж, толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийн дургицгааж байгаа явдал юм. Өнөөдрийн парламентад Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан… эд нар үнэ цэнтэй байна шүү дээ. Ц.Нямдоржийг намынх нь залуус далд элдвээр хэлээд хөөж байна. Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн одоо л төр барих насандаа хүрч байна. Ц.Нямдорж, Р.Гончигдорж… эд нарын нас бол жинхэнэ төр барьж эхлэх нас. Яагаад гэвэл эдгээр эрхмүүд хоёр нийгэмд амьдарч, ажиллаж, улс орны үйл хэрэгт гар бие, оюун ухаанаараа оролцсон хүмүүс. Хятадын төрийн эрхэнд 70 настай Дэн Сяопинийг гарч ирэхэд “Энэ муу хөгшин” гэж дургүйцэх хүн олон гарсан гэдэг. Харин Мао өвөө юу гэсэн гэхээр “Энэ хүн л ийм цаг үед Хятадыг удирдаж чадна. Яагаад гэвэл тэр хятадын гурван нийгэмд амьдарсан, бүгдэд нь оролцсон хүн” гэжээ. Хүн төрөлхтний түүх ийм явж ирсэн атал өнөөдрийн 40, 30, бүр хорин 

Үргэлжлэлийг  эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 15/

    Сонгууль дөхлөө Захиалгаар хэдэн төгрөгөөр бичиж эхлэлээдээ Юун үхсэн элэнцэгийн чинь Баяр Гончигоо Очирбат Энхсайхан бэ

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 15/

    Одоо Санжийн Баяр л байна даа. тэр бол жинхэнэ удирдагч.

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 15/

    Энэ одоо юу бичээд байгаа юм бэ Юун Баяр, Очирбат,Ганболд вэ. Хэний захиалгаар бичдэг байнаа. Баяр одоогийнхоос дээрдэхгүй дордоно шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 14/

    Өдрийн сонин Оюутолгойг луйвардаж 10 тэрбум луйвардсан С.Баяр авилгачдыг хамгаалдаг Гончигоо таван толгойг хятадуудтай хуваахыг оролдсон Энхсайхан нарыг дахин улс төрд оруулахыг оролджээ Тэд одоо үг дуугүй зайл эх орноосоо урвагчид

    1
    Хариулах