Шинэ залуу уран бүтээлч Х.Авидаа “Dear Diary” анхны синглээ танилцууллаа

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 14

 

“Нэгүн” дуу бичлэгийн студи нь орчин үеийн хөгжмийн урлагт шинэ дүр төрх, шинэлэг дуугаралт бүхий уран бүтээлүүдээр хүүхэд залуус, хөгжим сонирхогчдын сонирхлыг татсаар ирсэн билээ.

   Энэ удаад тус студийн продюсер Б.Анхбаярын шинээр продюсерлэж буй залуу уран бүтээлч Х.Авидааг танилцуулан анхны уран бүтээлийг нь хүргэх гэж байна. Х.Авидаа бол багаасаа дуулах сонирхолтойн дээр төгөлдөр хуур, гитар хөгжим тоглодог урлагийн мэдрэмжтэй, өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлч юм.

   Түүний анхны сингл болох “Dear diary” дууны үгийг Б.Анхбаяр, аяыг Б.Одбаяр, midi programming буюу амьд хөгжмийн дуугаралтын гүйцэтгэлийг “Нэгүн” студийн Түмээ, хоолой бичлэгийг Quando, дууны микс, мастеринг буюу тохируулгын ажлыг Германы “Kaleidoscope” студийн Kevin Reiter, клипийг найруулагч Түвшингийн “Wanted” студийнхэн хийж гүйцэтгэжээ.

    Хөгжмийнхөө хувьд, поп арт стилийнх бол дуучны клипний имижийг энэ жилийн “Берлин Альтирнатив” fashion week-т эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй “Futuristic type” брэндийн залуу дизайнер Мөөнөө тодорхойлон хамтран ажиллажээ.  

    Х.Авидаагийн анхны уран бүтээл гэдэг утгаараа дуучны дотоод ертөнцийг тэмдэглэлийн дэвтэртэй адилтгаж, түүнд бичигдсэн бодол, дурсамжийг дуулж буйгаар клипийг дүрсэлжээ. Шинэлэг хөгжим, дуулалт, өвөрмөц дүр төрх, стиль имижээрээ өөрийгөө илэрхийлэн гарч ирж буй залуу уран бүтээлч Х.Адивааг дэмжин угтан авна уу. Нууцлаг энэ бүсгүйн тэмдэглэлийн дэвтэрийнх нь эхний хуудсыг сонирхон нээж, дуу хөгжмийн ертөнцтэй нь ойр дотно танилцах боломжтой.

www.urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх