Танилц: ИЗНН-аас сонгогдсон хоёр дэд сайд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 14 ・ 2

Дэд сайд нарын нийт долоон суудлаас АН гурав, "Шударга ёс" эвсэл хоёр, ИЗНН хоёр суудал авах нь тодохой болсон. Энэ дагуу өчигдөр ИЗНН-ын улстөрийн зөвлөл хуралджээ.

Тодруулбал, Уул уурхайн дэд сайдаар өөр нэр дэвшигч байгаагүй тул ИЗНН-аас нэр дэвшигч З.Ган-Очир 100 хувийн саналаар гарав.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдад "Русская гимназия" сургуулийн захирал н.Энхтайван, "Энх орчлон" сургуулийн захирал н.Базар, ИЗИС-ийн дэд захирал, ИЗНН-ын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан  Нарийн бичгийн дарга Р.Булгамаа нар нэр дэвшиж 70 хувийн саналаар Р.Булгамаа БСШУЯ-ны дэд сайдад нэр дэвших нь тодорхой боллоо.

ХУУЛЬЧ  Р. БУЛГАМААГИЙН

ТОВЧ, ТОДОРХОЙЛОЛТ

 

       Ринзааны  Булгамаа нь Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Хуульч, Эдийн засагч мэргэжилтэй,  Хууль зүйн ухааны магистр,  Хууль зүйн ухааны докторант,   Бизнесийн удирдлагын магистр   

 

Р. Булгамаа нь:

  • Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан  Нарийн бичгийн дарга
  • Иргэний Зориг Ногоон намын  БаянЗүрх дүүргийн Намын Хорооны дарга
  • Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын  арбитрч
  • Монголын Хуульчдын Холбооны  Сургалтын хорооны гишүүн, хуульч
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн,  өмгөөлөгч
  • Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсролын Үндэсний шинжээч
  • Монголын Залуучуудын Холбооны Хууль эрх зүйн Хорооны дарга

2000 Онд Улаанбаатар Эрдэм дээд сургуульд  Олон улсын эрх зүйн багшаар ажлын гараагаа эхэлж байсан. Өдгөө Их Засаг олон улсын их сургуулийн дэд захирал,  Сургалт инноваци эрхэлсэн проректор,  дэд профессор

   Тэрээр 2000 онд Монголын Үндэсний Эв Нэгдлийн намд элсэн орсоноор улс төрийн карьераа эхлүүлсэн. Үндэсний Эв нэгдлийн намдаа  намын Эмэгтэйчүүдийн Холбооны даргаар  сонгогдон ажиллаж байсан.

2007 онд Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам нь Иргэний Зориг Ногоон намтай нэгдсэнээр Иргэний зориг Ногоон намын гишүүн болсон. 2007 оноос одоог хүртэл Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.  

2012 оноос БаянЗүрх дүүргийн Намын Хорооны дэд дарга, Намын хорооны даргаар тус тус  ажиллаж байна.

Баянзүрх дүүрэгт 2012 оны Улсын Их Хурлын сонгууль, Орон нутгийн сонгуулийг дүүрэгтээ амжилттай зохион байгуулж, дүүргийн сонгуулийн штабын дарга, ерөнхий менежерээр ажиллаж дүүрэгтээ сонгуулиа амжилттай зохион байгуулж удирдан ажилласан. Мөн 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Баянзүрх  дүүргээ удирдан ажилласан.

2012 оны Улсын их хурлын сонгуульд Баянзүрх дүүргийн 22-р тойрогт нэр дэвшээд 7477 хүний санал буюу 5,6 хувийн санал авсан. УИХ-ын сонгуулийг дүүрэгтээ амжилттай гардан зохион байгуулсан.

Р.Булгамаа нь Иргэний Зориг намын Үндэсний хорооны гишүүн, БЗД-ийн намын хорооны дарга, Иргэний Зориг Ногоон намын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын хорооны нарийн бичгийн дарга зэрэг намын сонгуульт ажлыг хариуцлагатай хийж байгаа залуу, ирээдүйтэй улс төрч эмэгтэй юм.

Р. Булгамаа нь 2013, 2014,  оны шилдэг Монголын Маркетинг Менемжентийн Хүрээлэн, Zaluu.com-ooc зохион байгуулдаг  “Залуу Улс төрч” шалгаруулах шалгаруулалт,  болон “сОНГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭЛЭН”-ээс зохион байгуулсан  “ТОР-50 эмэгтэй Улс төрч” шалгаруулалтанд тус, тус шалгарч байсан залуу улс төрч юм.

 

ХАВСРАЛТ:

 Урьд нь шагнагдаж байсан шагналууд:

Шагналын нэр

Хэдэн онд

1

МЗХ-ны “Эврика” эрдэм шинжилгээний хурал, “Мастер” эрдэм шинжилгээний хурлын  шилдэг илтгэгч, тусгай байр

1997-1998

2

Монголын Залуучуудын Холбооны “Алма-Матер” ёслолын ажиллагааны  “Хууль зүйн салбарын  МОНГОЛ УЛСЫН ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН” цол өргөмжлөл

1998 он

4

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын газрын “Шилдэг залуу” алтан медаль

2002 он

5

Монголын Хувийн Их дээд сургуулиудын Холбооны “Шилдэг судлаач Багш” цол өргөмжлөл

2005 он

6.

МХИДС-ийн холбооны “Багшийн алдар” хүндэт медаль

2006 он

7.

БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”

2006 он

9.

Нийслэлийн боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын “БАГШИЙН АЛДАР” цол тэмдэг

2008 он

12.

Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль

2009 он

14.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

2009 он

15.

Монголын Залуучуудын Холбооны  “Тэргүүний залуу алтан” медаль

2010 он

16.

БСШУЯ – “Боловсролын тэргүүний ажилтан”

2010 он

17.

Боловсролын салбарын 90 жилийн ойн медаль

2011 он

19

Нийслэлийн Боловсролын газар- “Боловсролын шилдэг ажилтан”

2012 он

20

Хууль зүйн салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгээр

2012 он

21

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн Хүндэт медаль

2012 он

22

Нийслэлийн 375 жилийн ойн медалиар

2014 он

23

Монголын багш нарын Холбооны  “Эрдмийн Алтан Од”

2015 он

24

Нийслэлийн Хүндэт тэмдэг

2015 он

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: