Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 16
-Хоригийг хүлээж авсан нь засаг ганхах шалтгаан болов уу-
Ч.Сайханбилэгийн Засгийн газар “нөхөөстэй” сайд нартай болоод долоо хонож байхад кабинетийг нь огцруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Огцруулах гол шалтгаан нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан явдал. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авах саналыг гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэн. Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж авав. Эцэст нь
. Үүнийгээ ч ил далдаар нэг бус удаа илэрхийлж, УИХ дотор сууж байгаа намын нөхдөөрөө хоригийг дэмжүүлэхгүй байх бүхий л талын арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч ирсэн гэхэд болно. Гэсэн ч УИХ олонхиороо хоригийг хүлээж авахаар болж, нэмэлт өөрчлөлт оруулах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байна.
. Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан Өршөөлийн хуулийн Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг илт гуйвуулж, Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн төслийг боловсруулж батлуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн.” хэмээсэн.
. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой 116 хэрэг өршөөгдөхийг албаныхан хэлж байна. Түүнчлэн ял нь хоёр жилээр хасагдах байсан 18-25 насны идэр залуус өршөөлд хамрагдахгүй үлдэхээр байгаа аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.