Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 17
Б.ЭНХЗАЯА
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлахсаналыг гаргасан.Монгол Улс төвийг сахих бодлогоо эрхзүйн хэмжээндбаталгаажуулснаар гарах үр дагаврыг улстөрчид, эрдэмтэд,мэргэжлийн хүмүүс олон талаас нь тайлбарлаж байна. УлстөрчЛ.Бямбажаргалтай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих тухай санал гаргажҮндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдлээ. Хуулийн төсөлболовсруулах ажилдаа ч орлоо. Ер нь Монгол Улсын төвийг сахихбодлого нь юу юм бэ?
-Төвийг сахих бол монголчуудын өнө эртний бодлого. Шашин, улс төр, зан заншлын хувьд ч байнга төвийг сахиж ирсэн. Үндэсний сэргэн мандалтын үе 1911 оны хувьсгал ч төвийг сахисан Швейцарь лугаа улс болъё гэсэн бодлого, мөрөөдөл нуугдаж байсан. Гэхдээ энэ үйл хэрэг хэрэгжих явцад хөндлөнгийн оролцоотойгоор Монгол Улсын хувь заяаг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд шийдэж ирсэн. Төвийг сахих бол сайхан. Манай улс шиг шашин, боловсрол, бусад улстай харилцаж байгаагийн хувьд ийм сайхан төвийг сахисан улс дэлхийд цөөхөн.
Нөгөө талаар төвийг сахих асуудлын сул тал нь юу гэвэл бид өөрсдийн бололцоотой бүх асуудлаар маш олон хүчирхэг алхмуудаас хүссэн хүсээгүй татгалзах шаардлага гарч ирнэ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат анх цөмийн зэвсэггүй бүс болно гээд зарласан. НҮБ-аас зөвхөн цөмийн зэвсгийн аюулгүй байдлын баталгаа гаргуулж авсан. Гэвч бид тухайн үед маш өндөр хурдтай хөгжих салбараасаа татгалзсан. Манай улс төрөөр бол төвийг сахисан Р.Амаржаргал юу ч үгүй үлдэж, үнэнч байсан зарим гишүүн хэрхэн дэвжиж байгааг харж байна. Товчхондоо төвийг сахисны бодит жишээ энэ.
-Монгол Улс төвийг сахиж ирсэн гэдгийг та хэллээ. Ерөнхийлөгч үүнийг зөвхөн агуулгын хувьд хэрэгжижирсэн. Хэлбэрийн хувьд тунхаглах нь зүйтэй гэсэн байсан. Үүнийг дэмжих хүмүүс ч байна. Улс орныхөгжилд сайнаар нөлөөлнө гэж. Гэтэл таныхаар бол...?
-“Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэж өнөөгийн америкуудын хэлсэн үг бий. Сайхан үгний цаана дандаа сул тал нуугдаж байдаг. Өнөөдөр бид цөмийн зэвсэгтэй хоёр хөрштэй. Мөн энэ үед НҮБ-ын хувь заяа, Европын холбоо яах уу, Ойрхи Дорнодын асуудал гээд хүчирхэг гүрнүүдийн барьж байгаа байр суурь ялгарч эхэлж байна. Тэгэхээр бид энэ үед төвийг сахисан байр суурь барина гэдэг Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн хувь заяанд сөрөг байж магадгүй. Яагаад гэвэл монголчууд 1930-аад оны үед нэг талын байр суурийг барьсныхаа хүчинд 1945 онд тусгаар тогтнолоо олж авч, хүлээн зөвшөөрүүлж ялагч гүрний талд орсон. 1990 оны ардчилсан хувьсгалаа АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж, Элчин сайдын яам нь байгуулагдсан. Тэр тусмаа манай хоёр хөршийн байр суурь, бидний гуравдагч хөрш гэж харж байгаа орнуудын байр суурь хоёрын хооронд их ялгарал, туйлшрал явж байгаа үед бид ингэж зарлах нь манайд таатай зүйл биш гэж улстөрч хүний хувьд дүгнэнэ.
-Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог. Энэхүү бодлого эрхзүйн хэмжээнд шийдэгдвэл үүнийг дагаадхоёр хөршийн найрсаг харилцаанд сэв суух үндэс болж мэднэ гэх юм?
-Энэ хоёр хөрш тоохгүй. Зүгээр Монгол Улсыг мартчихад л гүйцээ. Дэлхийн түүхтэй мөр зэрэгцэж явсан бол Монголоос авдгаа больчиход л хангалттай.
Бид өмнөд хөрштэйгээ стратегийн бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан. Хойд хөрштэйгээ ямар харилцаатай билээ. Гуравдагч хөрш Японтой харилцаатай болох гэж эрмэлзэж байна. Ийм үед бид “Малаа маллаад ууландаа гарлаа” гэсэн утгатай байр суурь илэрхийлбэл дэлхийн хөрөнгө оруулагчдад эргэлзэх сэтгэл төрүүлнэ. Хөршүүд маань дэлхийн аль ч цэгт цөмийн цохилт өгөх хүчин чадалтай хүчирхэг гүрнүүд шүү дээ. Тавантолгой жилд 30 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Бидний мөрөөдлийн тооцоогоор Тавантолгойг 100 орчим жил ашиглана гэсэн тооцоотой. Ингэхдээ 6.5 тэрбум тонн нөөц гарна гэж байгаа. Гэтэл манай өмнөд хөршийн жилийн нүүрсний хэрэгцээ дөрвөн тэрбум тонн. Хятадын нүдээр харахад Монгол нэг жилийнх нь хэрэгцээг ч хангахааргүй байна. Тэгэхээр бид бодит байдлаа зөв харах ёстой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.