Ц.Баасандорж: Прокурорууд захиалгатай мэдээлэл хийгээд, ЗГ огцорч байсан.....

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 17

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөр болсон шүүх хуралд “Багануур” ТӨХК-ийн санхүүгийн албаны дарга Б, Үндэсний аудитын газрын аудитор И, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар гэрчээр байцаалт өгсөн. Өдрийн турш үргэлжилсэн шүүх хурал олон нийтийн сүлжээ, нийгмийн анхаарлын төвд байна.

 

Тодруулбал, онлайнаар телевизийн контент түгээгч onair.mn сайтаар Ийгл Ньюс телевизийг 140 мянга гаруй хүн нэгэн зэрэг үзсэн. Мөн олон нийтийн сүлжээгээр жиргээчид @eaglenewssocial хаягаар дамжуулан шүүх хурлын талаар байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Жиргээчид “Шүүх хурлын үйл ажиллагаа Монголын шүүх, АТГ, хуулийн байгууллагын үнэн дүр төрхийг харууллаа” гэсэн.

 

 

18:30 цаг: Шүүх хуралдаанд шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгч Х.Идэрээс татгалзах хүсэлт гаргасан. Үүний дагуу шүүх бүрэлдэхүүн түр завсарлаж, хэлэлцсэний дараа хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн юм. Түүнчлэн өмгөөлөгчдийн зүгээс шинжээч болон прокуроруудаас татгалзах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Мөн шүүх цаг хэт оройтсон учраас шүүх хурлыг түр завсарлуулах хүсэлтийг хохирогч талын өмгөөлөгч гаргаж, улсын яллагчийн зүгээс дэмжихээ илэрхийлсэн. Гэсэн ч Ерөнхий шүүгч мөн л хүсэлтийг хүлээж авсангүй.

 

19:40 цаг: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буй хүсэлтээ дахин илэрхийлсэн юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шинжээчдээс татгалзъя гэхэд та хүлээж авсангүй. Прокуророос татгалзъя гэхээр бас л хүлээж авахгүй гэлээ. Хүлээж авахгүй шалтгаанаа тодорхой хэлэхгүй. Зүгээр л боломжгүй гээд байх юм. Прокурорууд анхнаасаа захиалгатай мэдээлэл хийгээд, Засгийн газар огцорч байсан. Өнөөдрийн хуралдаанд хэт яллах талыг баримталж байна. Гэсэн ч хүсэлтийг хүлээж авахгүй гээд байна. Тийм учраас бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна” гэлээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх