Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 21
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрх биш хэлсэн үгээ мартаагүй биз. Тэр 10 сарын өмнө 28 дахь Ерөнхий сайдаар сонсогдсон дариудаа уруудаж буй Монгол Улсаа өөд татах шийдвэрлэх үгийг индэр дээрээс хэлсэн юм. “Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно. Эдийн засгийн энэхүү асуудлыг шийдвэрлэх угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ Засгийн газрын гурван гол шинж. Нэгдүгээрт, зөвшилцлийн Засгийн газар, хоёрдугаарт, шийдлийн Засгийн газар, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх болно.
Нэгд, энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдвэрлэж байж л гарна. Хүнд шийдвэрийг гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид тулгуурлах учиртай.
Хоёрт, бидний гаргах шийдвэрийг хэзээ ч 100 хувь хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд биднийг хүлээж байгаа. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан энэхүү хэцүү шийдвэрүүдийг гаргаж гэмээн хямралаас гарах хугацаа наашилна. Гол нь шийдвэр гаргах чадвар, зориг зүрх бүхий шийдлийн Засгийн газар бий болох учиртай.
Гуравдугаарт, танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлыг штабын маягийн зохион байгуулалттай, хурдаар шийдвэрлэх ёстой. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайдад бүрэн шилжүүлж, зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Ийм сайд болгон салбартаа Ерөнхий сайд шиг ажиллах ёстой. Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой гэдгийг хэлсэн.
Энэ хямралыг бид өөрсдөө засах ёстой. Энэхүү хямралаас яаж гарах вэ. Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр төвшинд авч үзэх ёстой.
Нэгдүгээрт, урт болон дунд хугацаанд хийх ажлууд.
Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд нь нөмгөн суудаг байдлаасаа одоо гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрдслийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгох учиртай. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоцгооё.
Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй. Тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайгаа зэрэгцүүлж хөгжүүлье. Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна, дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно.
Хоёрдугаарт, ойрын хугацаанд хийх ажлаа танилцуулъя.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.