Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 21
・ 1
|
Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдсан байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав хоног үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Улсын яллагчид Л.Гансүхэд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргасан юм. Харин Н.Даваахүүд долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан. Мөн Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг тус тус гаргасан.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах, хоёр сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүх хэлэхдээ, “Би ял авсан ч өршөөл хүсэхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү тэрбээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон юм. Ямартай ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөөд ч зөвлөхөө аварч чадсангүй. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгсөн юм.
Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жил хэрэгжүүлэх гурван том ажил төлөвлөсний нэг нь ард иргэдийн ахуй амьжиргаанд нэмэр болох үүднээс “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 16 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн жилийн хүүг найм болгож, цемент армутурын үйлдвэрийг Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан хүнээс асууж байна. Өм цөм яривал хүн ойлгохгүй. Бүхэл том дүр зургаар нь ярихгүй бол болохгүй. Нүүрс хөтөлбөр чинь Засгийн газрын үед хийсэн жижигхэн хэсэг нь юм. Тэр үед нүүрсний үнэ хэт өндөр үнэтэй болчихлоо гэх гомдол манай шинэчлэлийн Засгийн газрын 1111 төвд маш олон ирэх болсон. Ингээд асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзээд, М.Сономпил сайдад үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын холбогдох шийдвэр гарч, нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.