Аль нь ч сонгодог хувилбар биш

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 22

УИХ 2012 оны сонгууль явуулсан хуулийг өөрчилнө гэж гурван жил гаруйн хугацаанд ярилаа. Бүр Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарган хуулийн төсөл боловсруулсан ч тэд өнөөг хүртэл УИХ-д өргөн бариагүй байгаа. Үүнийгээ намууд харилцан тохиролцож чадахгүйгээс хуулийн төсөл гацаад байна хэмээн тайлбарлана лээ.

 

Сонгуулийн нэгдсэн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой. Тэгвэл намрын чуулганаар энэ хуулийг баталж чадах уу гэх асуудал гарч ирж буй юм. Учир нь, ирэх сарын 1-нд нээлтээ хийх чуулганы эхэнд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

 

Хуулиар арванхоёрдугаар сарын 1-ны дотор ирэх оны Төсвийн тухай хуулийг батлах ёстой. Сангийн яамнаас боловсруулж оруулж ирсэн төслийг танах, нэмэх гээд хоёр сар орчим хэрэлдэнэ. Үүнээс өмнө төсөвтөө тодотгол хийнэ. Ингээд арванхоёрдугаар сарын 1 гэхэд Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж амжихгүй болж таараад буй юм. Гэхдээ зарим өөрсдөдөө ашигтай хууль, тогтоолын төслийг “гэрлийн хурдаар” батлах жишиг сүүлийн үед тогтоогоод байгааг эс тооцвол шүү дээ. Сонгуулийн нэгдсэн хуулийг өнгөрсөн хугацаанд батлах боломж байсан ч олонхийг бүрдүүлж буй нам хойрго хандсан гэх.

 

Тодруулбал, холимог тогтолцоогоор явуулсан одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн нэгдсэн хуулийг АН-ынхан бараг өөрчлөх шаардлагагүй гэж үзэх. Хэрэв намууд тохиролцож чадвал жижиг сажиг засвар хийж болно гэх утгатай зүйл хэлж байв. Тэдэн дунд 48:28 гэсэн хэлбэр хамгийн сонгодог хувилбар гэж үзэх нөхөд олон.

 

Харин МАН-ынхан сонгуулийн дүнг хар машинаар тоолохыг таашаахгүй байгаагаа мэдэгдсэн. Тиймээс  ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг санал гаргаж, тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан ч АН-ынхан ойшоогоогүй. Намын нэрээр сонгогддог 28 хүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд байгаа юм. Энэ талаар МАН-ын генсек Ж.Мөнхбат “Сонгогчдын саналыг одоогоор зөвхөн автомат машинаар тоолж байгаа. Дэлхийд бол интернэтээр санал авна. Автомат машинаар санал тоолно гэдэг хоёр өөр ойлголт байдаг. Жишээлбэл, европын улс орнуудын дийлэнх олонх буюу 90 хувь нь зөвхөн гараар тооллого хийж байгаа. Хамгийн сүүлд бид Австралийн сонгуулийн ерөнхий хороотой уулзсан. 20 гаруй сая сонгогчтой Австралид сонгогчдын саналыг гараар тоолдог” гэв.

Үргэжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх