Осолдсон автомашинуудын цуваа боллоо /фото/

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 22 ・ 2

 

Өнөөдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цаг хүртэл арга хэмжээ зохион байгууллаа.

Мөн энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсаж Драгон төв дээр очиж байрласан.

Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харууллаа. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 22/

    ************ гэсэн үг яагаад гарахгүй байна

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 22/

    Энэ машинуудыг замын уулзвар болгонд тавь.Жолооч гэсэн бүхэн хараж байг НЗЦ даргыг солих хэрэгтэй байна даа энэ нөхөр дарга хаана явна, байна тэнд юу хийдэг юу хийгээд байгаа нь мэдэгдэх ************ жолооч ярьсан.хүн үхсэн

    Хариулах