Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 24

УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжгийн өдрүүд удахгүй эхлэх нь ээ. Ирэх сарын 02-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, 03,04-нд Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжиг зэрэг уран бүтээлийг тус тус тоглох юм.
Тасалбарыг энэ сарын 23-наас эхлэн тус театрын билетийн кассаар худалдаалах бөгөөд байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлт эдлэх аж.
Улсын драмын эрдмийн театр-т түүхэн жүжгийн өдрүүд эхэлж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.