Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 24
Үйл явдлын товчоон:
Наймдугаар сарын 3: УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдууллаа.
Наймдугаар сарын 6: Парламент Засгийн газарт МАН-аас томилогдсон зургаан сайдыг огцруулав.
Наймдугаар сарын 11: Ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлав.
Наймдугаар сарын 17: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавилаа.
Есдүгээр сарын 7: УИХ-ын ээлжит бус чуулганыг нээв.
Есдүгээр сарын 8: Засгийн газрын зургаан сайдыг томиллоо.
Есдүгээр сарын 13: Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн.
Есдүгээр сарын 15: Парламент Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авлаа.
Есдүгээр сарын 23: Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, төсвийн тодотголын нөхцөл байдлыг танилцууллаа. Монгол Улсын төсөв одоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлогын дутагдалтай байгаа бөгөөд оны эцэст 900 тэрбум төгрөгт хүрэх тооцооллыг танилцуулсан юм.
Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон
Болсон үйл явдлыг нийтлэлийн эхэнд ийн сануулсан нь учиртай. УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан, сайд нарыг чөлөөлж, томилсон, Өршөөлийн хууль баталсан гээд. Намын шийдвэрээр Засгийн газрын сайд нарыг чөлөөлдөг. Дараа нь намууд хоорондоо тохиролцоод, орных нь хүмүүсийг парламентаар томилуулдаг. Дараа нь тэр, энэ “фракцийн сайд” гэх нэр зүүдэг. Ийм жишиг сүүлийн 10 гаруй жил явж ирлээ. Харин одоо энэ жишгийг өөрчлөх цаг болсныг улстөрчид, парламентад суудалтай намууд хүлээн зөвшөөрөх болсон. .
Тогтолцоогоо өөрчилье, улстөрчид өө
Монгол Улс 1992 онд шинээр баталсан Үндсэн хуулиараа парламентын засаглалтай улс байна гэдгээ тодотгосон. Ингэхдээ .
Ерөнхий сайд хүсвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах, парламентын доод танхимыг тараах ч эрхтэй. Тэр хэрээр хариуцлагаа үүрдэг. Мөн парламент Ерөнхийлөгчийг томилдог жишиг бий. Манай улс анх. Гэхдээ тэр цагаас хойш ард түмэн сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгосоор ирсэн юм. Харин парламентын сонгууль зургаан удаа болж, гуравт нь МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр удаа АН болон Ардчилсан холбоо эвсэл ялж байлаа. Нэг удаа буюу 2004 оны сонгуульд АН, МАН харилцан адил шахуу суудал авч, эвслийн Засгийн газар байгуулж байсан.
Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойших 25 жилийн хугацаанд 14 өөр Засгийн газар байгуулагдсан гэсэн үг. Ийм байхад төрийн тогтвортой бодлого, залгамж чанар, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь ойлгомжтой.
Манайхтай адил 25 жилийн хугацаанд ХБНГУ-д ердөө гурван өөр канцлер томилогдсон байдаг. Анхнаасаа гэлтэй. Монголын өнөөгийн нөхцөлд бол парламент хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй нь. Парламент хүсвэл хэзээ ч Ерөнхий сайдыг аваад "хаячихаж" чадна. Мөн , унагаадаггүй юм гэхэд Засгийн газрыг “туйлдуулах” бүрэн боломжтой. Энэ жишээг бид Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тод, томруунаар харсан билээ.
Парламент ийн дийлдэшгүй их эрх мэдэлтэй, хүчтэй байхын сөрөг тал олон зүйл дээр ажиглагдах болсон. Юун түрүүнд Монгол Улсын төсөв сүүлийн гурван жил дараалан нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна. Засгийн газар төсвийг өргөн барьж, УИХ-аар батлуулдаг. Гэхдээ жишиг тогтоод удаж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.