Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 22
Манайд тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчдад ихээхэн хэмжээний бай шагнал амлачихаад өгөлгүй хулхиддаг байдал сүүлийн үед нэлээд газар аваад байгаа. Үндэсний томоохон компаниуд олимп, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргасан шилдэг тамирчдад томоохон бай шагнал амлаж өөрсдийгөө рекламдан олон нийтэд мэдээлдэг. Харин харамсалтай нь энэхүү амлалтаа биелүүлээгүй гэх таагүй мэдээлэл араас нь гардаг болсон.
Тэгвэл үүний нэгэн адил үйл явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тодруулбал Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 18-нд “Бишрэлт групп” 20 жилийн ойдоо зориулан “Эрүүл Монгол иргэн бүрийн төлөө” уриан дор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд 6-75 насны 400 орчим иргэн оролцсон томоохон үйл ажиллагаа болжээ. Энэ тухай мэдээллээ хэвлэлүүдээр сүржин нь аргагүй цацсан байна. Гэвч энэхүү мэдээлэл дунд өнөөх 10 сая төгрөгийн шагналаа гардуулсан тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Томоохон компани гэсэндээ энэхүү тэмцээнд оролцож тэргүүлсэн хүмүүст багагүй шагнал амлаж олон хүнийг татан оролцуулсан нь дээрх мэдээллээс харагдаж байгаа юм. Харамсалтай нь Бишрэлтийнхэн хэлсэн үгэндээ хүрч амалсан бай шагналаа өгсөнгүй.
Тодруулбал марафон гүйлтийн тэмцээнд оролцож байр эзэлсэн хүмүүстээ мөнгөн шагнал амласныхаа дагуу эрхийн бичиг хэмээх том пайз гардуулан өгчээ. Ингээд маргааш нь буюу өнгөрсөн ням гарагийн 16:00 цагт Бишрэлт зочид буудалд урьж ирүүлсэн байна.
Гэтэл байр эзэлсэн хүмүүстээ амласан мөнгөн шагналаа бус нэг хайрцаг печень, нэг хайрцаг Aloe ундаа, малгай,ороолт,өмдний тэлээ зэрэг зүйлсийг өгчээ. Нэр хүндтэй газрын хувьд ингэж иргэдийг хуурч мэхэлж байгаа нь туйлын харамсалтай, өгөхгүй л байсан бол юунд ингэж сүржигнэж мөнгөн дүнтэй том пайз гардуудаг байнаа гэж халаглах хүн цөөнгүй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.