Э.Бат-Үүл даргаа хотын татвар авахаа нийслэлчүүдээс асуусан уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 09 сар 26 ・ 6
Э.Бат-Үүл даргаа хотын татвар авахаа нийслэлчүүдээс асуусан уу
Тав хоногийн дараа буюу аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын оршин суугчид шинэ төрлийн татвар төлж эхэлнэ. Энэ бол нийслэлийнхэнд барьж байгаа АН-ын ээлжит нэгэн бэлэг билээ. Учир нь нийслэлчүүд АН-ыг сонгон удирдуулж байгаа.
Тиймээс нийслэл болоод Засгийн газар хамтран Нийслэл хотын албан татварын тухай хуулийг өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан. Уг хуулийн дагуу өчигдөр Нийслэлийн ИТХ хуралдаж, Улаанбаатарын татварын хэмжээ ямар байхыг тогтоох гээд чадсангүй. Учир нь Нийслэлийн ИТХ дахь МАН- ын бүлэг “Ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад хотын дарга Э.Бат-Үүл байхгүй байна. Э.Бат-Үүл дарга нэг хувийн татвар авах бодлого оруулж ирсэн. Бид хямралтай үед тэг хувийн татвар санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, хямралтай үед иргэдээс шинэ төрлийн татвар авч болохгүй. Тиймээс энэ асуудлыг Э.Бат- Үүлийг байлцуулж байгаад ярилцана” хэмээн тайлбар хийж байна лээ.

    Уг хуулийн эхний төслөөр бол нийслэлд орж ирсэн хөдөөгийн иргэдээс татвар авах, нийслэлийн татварыг дүүрэг дүүргээр өөр өөр тогтоох, нийслэлийн иргэн болоход татвар авах, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээнээс “нийслэлийн” гэсэн тодотголтой татвар авах тухай бодлого нь УИХ- ын гишүүдийн хүрээнд бөөн маргаан үүсгэсэн. Учир нь МАН-ын гишүүд "нийслэл татвартай байж болно. Гэхдээ эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдсан, ард иргэдийн ашиг орлого багассан үед нэмж шинэ татвар авч болохгүй. Харин эдийн засаг сайжирсан, ард түмний ашиг орлого өссөн үед энэ асуудлыг ярих ёстой. Мөн нийслэлийн татварыг хавтгайруулан авч болохгүй" гэсэн зарчмын хоёр санал дээр хатуу зогссон.

УИХ-ын гишүүнД.Сумъяабазар “2012-2014 онд “Чингис” бондоор бүтээн байгуулалт хийж байна гэж зарлаж явахдаа хуримтлалаа яагаад хийгээгүй юм бэ? Э.Бат- Үүл дарга аа. Хямраад эдийн засаг хүндрээд ирэхээр аж ахуйн нэгж, ард иргэдээсээ шинэ татвар авна гээд байх юм. Та 2012 онд эдийн засаг сайн байх үед дарга болсон. Тэр өсөлттэй үед яагаад хотын татвар яриагүй юм. Одоо хямраад хүндрээд ирэхээр ард иргэдээс татвар авна гээд байгаа чинь сайн зүйл биш” гэсэн бол Л.Энх-Амгалан “Э.Бат-Үүл даргаа та энэ хуулиа татаж ав. Яг хэнээс, ямар татварыг, ямар хэмжээгээр, ямар зориулалтаар хурааж авах гээд байгаа юм бэ гэдгээ өөрөө ойлгоогүй сууж байна шүү дээ. Тэгэхээр хотын мээр нь өөрөө хотын татвараа иргэдээсээ авах юм уу, аж ахуйн нэгжээс авах юм уу, энэ нь худалдааны татвар юм уу, суутган тооцох татвар юм уу гэдгээ ойлгохгүй Засгийн газраар дамжуулан өргөн барьсан байгааг УИХ хэлэлцэж байна гэдэг бол ихээхэн хариуцлагагүй үйлдэл” хэмээн сануулж байжээ. Мөн Б.Чойжилсүрэн “Өргөн барьсан томъёлолоор бол буудай тарилаа нэг хувь, гурилын үйлдвэрт өгөхдөө нэг хувь, гурилын үйлдвэрээс гарахдаа нэг хувь, хүнсний дэлгүүрт өгөхдөө нэг хувь, дэлгүүрээс зарагдахдаа нэг хувь гээд бодогдох юм байна л даа. Ийм байж болохгүй” гэж анхааруулсан бол Ч.Хүрэлбаатар “Сая хотын дарга хямралд хэрэгтэй татвар гэж хэлж байна. Тийм хямралд хэрэгтэй татвар юм бол яах гэж нэг хувиар татвар авах гээд байгаа юм бэ? Хямралд хэрэгтэй татвар. Энэ бол 2015 оны шилдэг онигоо болно шүү. Дэлхий дээр хямралд хэрэгтэй татвар гэж байхгүй. Саяхан Ерөнхий сайд УИХ- ын чуулганд мэдээлэл хийхдээ Монголын нийгэмд хандаж нэг зүйл амласан. Би Ерөнхий сайд байхдаа нэг ч татвар нэмэхгүй гэсэн. Тэгээд доог тохуу хийж байгаа юм шиг бид нар татвар нэмэх тухай яриад сууж байна. Иргэдээс татвар аваад ч хямралаас гарахгүй. Учир нь бодлого нь буруу байхад мянган татвар аваад нэмэргүй” гэж хэлсэн нь протоколд үлджээ. “Би Ерөнхий сайд байхдаа хэзээ ч татвар нэмэхгүй” гэж байсан Ч.Сайханбилэг нийслэлийн татварыг дэмжиж, хоёр хоногийн өмнө шатахууны онцгой албан татаврыг нэмэхээ зарлаж байгаа нь хэлсэн ярьсандаа хэрхэн хүрдэгийг гэрчилнэ.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 28/

    Бат Үүл нээрээ зайлаасай , эд нарын гэдэс яасан цоордоггүй юм бэ

    Хариулах
  • Mongol / 2015 09 сар 27/

    Odoo bygdeeree tentseh l uldlee odoo ene hymyysiig zogsoohgyi bol tyildaj gyitslee minii eh orniig baritsaalsan zeelsen mongonyyd haa baina aa novshnuudaa

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 27/

    Төр буй дор татвар буй Энэ бол улстөржих сэдэв биш

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 27/

    Төр буй дор татвар буй Энэ бол улстөржих сэдэв биш

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 01/

    За эхлээд тэр их улирал дутам цалин дээрээ нэмж авдаг хэдэн саяыгаа больчих. Буцааж төл. Тэгж байж наад татвараа ярь. Одоо бүр байталаа төсвөө танаж хувааж идэж уугаад цадаж ханахгүй бас хотын иргэдээс татвар авч идмээр байна уу. Эдийн засгийг хэн хямрааж тргэд ядуусыг хэн мөлжиж цадаж ханахаа мэдэх

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 01/

    unen shuu.niislelchuudeesee asuuhgui hyamraltai ueiin ediin zasagaa yana daa.irgedeesee tatbar nereer tataj biznes hiij bna uu daa hotiin darga mini

    Хариулах